Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар /2025.06.12/ Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ. Чуулганы хуралдаанаас өмнө 10.00 цагаас ТББХ хуралдаж уг асуудлаар шийдвэрээ гаргана. Үүний дараа 12.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар товлоод байна.
Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/
Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ -үүдийг хэлэлцэхээр хуваарьт тусгагдсан байна.