x

Стандартын хууль шинэчлэгдэж, чанар аюулгүй байдлын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны тавдугаар сарын 16-нд өргөн мэдүүлсэн “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм. Тэрбээр 2017 онд баталсан хуулийн "стандартыг сонгон хэрэглэнэ" гэх заалт нь иргэн, аж ахуйн нэгж, төрийн хяналтын байгууллагуудын дунд ойлголтын зөрүү үүсгэж, энэ нь стандартын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн гэж тайлбарлалаа. Үүний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд эрсдэл учруулах тохиолдол нэмэгдсэн байна.

Шадар сайдын танилцуулснаар Монгол Улсад одоогоор 6,733 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ч стандартын хэрэгжилт, соёл, тогтолцоо сул хэвээр байгааг тэмдэглэв. 2022 онд хийсэн дүн шинжилгээгээр 2000 гаруй стандартад судалгаа хийж, тэдгээрийн 20 гаруй хувь нь шаардлага хангасан, харин үлдсэн 80 орчим хувийг шинэчлэх, олон улсын стандарттай нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Эрүүл мэнд, хүнс, барилга, аялал жуулчлал зэрэг стратегийн салбаруудын хувьд олон улсын хандлагаас хоцрох, чанар аюулгүй байдлыг алдах эрсдэл бий болжээ. Тухайлбал, Монгол Улсад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 400 орчим лабораторийн ердөө 35 нь, хүнсний лабораториудын 35 хувь нь л итгэмжлэлтэй байгаа нь тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тогтолцоонд гүнзгий доголдол үүссэнийг харуулж байна.

Эдгээр нөхцөл байдал нь хуулийн шинэчилсэн найруулгыг зайлшгүй боловсруулж, батлах шалтгаан болжээ. Хуулийн төсөл боловсруулахдаа нийт 60 гаруй хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 20 мянга орчим хүн оролцож, 17,250 санал цуглуулан тусгасан болохыг Шадар сайд илтгэлийн төгсгөлд онцолсон юм.

Эх сурвалж: Parliament.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top