Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд өнөөдөр дараах хуваарийн дагуу хуралдаж, хуулийн хэрэгжилт болон холбогдох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.
1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн хуралдаан
– Цаг: 09:00
– Танхим: “Үндсэн хууль”
– Үндэслэл: УИХ-ын даргын 2024 оны 81 дүгээр захирамж
– Зорилго: Хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах
2. Иргэний хуулийн хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн хуралдаан
– Цаг: 14:30
– Танхим: “Үндсэн хууль”
– Үндэслэл: УИХ-ын даргын 2024 оны 115 дугаар захирамж
– Зорилго: Хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах
3. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн хуралдаан
– Цаг: 16:30
– Танхим: “Үндсэн хууль”
– Үндэслэл: УИХ-ын даргын 2024 оны 73 дугаар захирамж
– Зорилго: Хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулах
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал