x

“Хариуцлагатай сонгогч” хөтөлбөр шинэчилсэн агуулгатайгаар үргэлжилж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос хэрэгжүүлдэг “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгах, хуурамч мэдээллийг таних мэдлэгтэй болгох зорилготой “Баримтаар баталгаажуулъя” хэмээх шинэ сургалтын сэдэв, агуулга нэмэгджээ. Уг шинэ сэдвийг 2025 оны зургадугаар сарын 6-нд нийслэлийн сургагч багш нарт зориулан анх удаа танилцуулсан байна.

Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс удирдан явуулсан бөгөөд дараах үндсэн чиглэлүүдийг хамарлаа:

  • Сургалт зохион байгуулах, илтгэл танилцуулах арга зүй

  • Хуурамч мэдээллийн талаарх ойлголт, түүний төрөл, тархалт ба үр дагавар

  • Хуурамч мэдээлэл ба технологийн хамаарал, эрсдэл, түүний нөлөө

Эдгээр агуулгыг онолын болон практик дасгалуудтай хослуулан хүргэж, сургагч багш нарын ур чадварыг сайжруулахад чиглэжээ. Ирэх хичээлийн жилд дээрх шинэ сэдвийг багтаасан сургалт аймаг, нийслэлийн бүх сум, хороонд хүрэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Анх 2022 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж эхэлсэн “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөр нь ардчилсан сонгуулийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, ялгаварлан гадуурхалтгүй, эрх тэгш оролцоог дэмжих, сонгогчдын ухамсрыг дээшлүүлэхэд чиглэсэн. Тухайлбал, анх удаа сонгуульд оролцох залуу сонгогчдод зориулсан тусгайлсан ойлголтыг олгох нь энэхүү хөтөлбөрийн гол зорилго юм.

2025 оны хувьд энэхүү сургалт дөрөвдүгээр сараас эхлэн 18 аймагт хэрэгжсэн бөгөөд намрын улиралд бусад аймаг, нийслэлд шинэчилсэн агуулгаар үргэлжлэхээр төлөвлөгдөөд байна.

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий хороо

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top