x

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжив

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх талаар хэлэлцжээ. Хуралдаанаар тус намын Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Үүний зэрэгцээ түүнийг МАН-ын даргад нэр дэвшүүлэхээр тогтжээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг МАН-ын Бага хурлын гишүүдийн олонх гаргах юм.

Г.Занданшатар нь Монголын улс төрийн дээд түвшинд тогтвортой байр суурь эзэлсэн, улс төр, санхүү, хууль тогтоох салбарт арвин туршлагатай нэгэн юм. Тэрээр Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1970 онд төрсөн бөгөөд ОХУ-д эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ зэрэг оронд бизнес, удирдлагын чиглэлээр мэргэшиж, эдийн засгийн ухааны магистр цол хүртсэн.

Түүний ажлын гараа боловсрол, банк санхүүгийн салбарт эхэлсэн бөгөөд ХААН банкны дэд захирал, Монголбанкны төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2004 оноос хойш дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд энэ хугацаанд УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дарга зэрэг хариуцлагатай албан тушаал хашжээ. Тэрбээр мөн Стэнфордын их сургуульд судлаач багшийн үүрэг гүйцэтгэж байсан.

Улс төрийн хувьд тэрээр 1998 онд МАХН-д элсэж, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Мөн 30 гаруй томоохон хууль санаачилж батлуулсан нь түүнийг хууль тогтоох, бодлогын шинэчлэл хийхэд идэвхтэй оролцогч болохыг харуулдаг. Түүний санаачилсан хуулиуд нь зөвлөлдөх ардчилал, татвар, хяналт шалгалт, үндсэн хуульт ардчиллын асуудалд чиглэж байжээ.

Түүний хүлээн авсан цол, шагналууд дотроос “Сүхбаатарын одон” (2022), “Алтан гадас” одон (2005), “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг (1999), Украйны Цэцэн Ярославын одон, III зэрэг зэрэг олон улсын болон дотоодын үнэлгээтэй шагналууд багтдаг.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн хувьд Г.Занданшатар 1.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 84 сая төгрөгийн жилийн орлого, 80 сая төгрөгийн үнэтэй авто машин, 130 сая төгрөгийн үнэт зүйл, 286 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.

МАН-ын Бага хурал ойрын хугацаанд хуралдаж, түүнийг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлэх эсэхийг батламжлах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top