x

МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -Би 12 жилийн өмнө нэг үг хэлж байсан. Ерөнхийлөгчтэй намын зовлон гэж. Ерөнхийлөгчтэй намын зовлонг та бүхэн одоо туулж байна. Тэр үед биднийг басамжилдаг байсан. Танай Ерөнхийлөгч та нарыг хуваагаад алж байна даа гэж. Энэ бол үнэхээр аюултай. Парламентыг олонхгүй болгож засагладаг энэ нэг гаж тогтолцоо засагдах ёстой шүү гэсэн юм.

Х.Тэмүүжин бол АН-ын гишүүн. Улстөржсөн байж болно. Гэсэн чинь МАН-ынхан бас иймэрхүү санаатай юм яриад эхэлжээ.

Тэр тусам ойрд Улаанбаатар хотод байнга байж, Төрийн ордон намынхаа цагаан байр хоёрын дунд гүйдэлтэй болсон МАН-ын Бага хурлын гишүүд энэ талаар илүү их бодол санаагаа уралдуулах болжээ.

МАН-ын зургаан гишүүн тойроод суухад эргэлзсэн, тээнэгэлзсэн, эсэргүүцэж бухимдсан санаа нэг ч салаа утгагүй зургаан үг хэлцгээж байна.

Нэг гишүүн: -Намын хуваагдал ер нь юунаас болов. Ерөнхийлөгч намаа авах гээд байна уу, өөрөө дахин сунгагдах гээд байгаа юм уу. Аль нь юм бэ?

Хоёр дахь гишүүн: -Сонгуулиас хойш жил ч болоогүй засгаа Ерөнхийлөгч өөрөө ороод орж унагалаа. 2027 онд юу ярьж сонгогчид дээрээ очих гэж байгаа юм бол оо?

Гурав дахь гишүүн: -Нам нэг хүний өмч юм уу. Б.Жавхлан, Ж.Энхбаяр гээд заавал Ерөнхийлөгчийн ойр дотны хүмүүс Ерөнхий сайд байх ёстой юм уу. Цаана нь Д.Цогтбаатар, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн гээд өчнөөн хүн байна шүү дээ.

Дөрөв дэх гишүүн: -Одоо төрийг бүхэлд нь авах гэж байгаа юм уу. Дүүгээ Их хуралд оруулсан. Бүх найзаа төрийн өмчит компаниуд дээр тавьсан. Эрдэнэт, Төмөр зам, Ашигт малтмал, ТӨХ гээд бүгдийг авсан.

Тав дахь гишүүн: -АН-ыг ч гэсэн даргыг нь тавьж байгаад дамжуулаад авах гэж байгаа юм уу. Дарангуйлал руу яваад байгаа юм биш үү.

Зургаа дахь гишүүн: -МАН Сүх орсон нэртэй хүнээр эхэлж Сүх орсон нэртэй хүнээр дуусна гэж Фортуна Н.Батбаяр дээхнэ хэлж байсан. Гэхдээ энэ түүний үг биш. Бодоо, Данзан хоёр МАН-ыг анх байгуулчихаад нэгэн мэргэн хүн дээр очиж төлөг буулгуулахад: 100 наслах юм байна. Сүхээр эхлээд Сүхээр дуусна гэсэн гэдэг. Бас: Сүхээр эхлээд Сүхээр дуусна гэж Богдын төлөгт буусан гэж ярьдаг. Аль нь ч байлаа гэсэн яахав, манай нам тэр зүг рүүгээ явчихав уу?

МАН-ынхан ийм маягаар Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна. Бага хурал дээрээ яадаг бол доо?

Тэрнээс гадна МАН-ынхан огцруулсан Л.Оюун-Эрдэнийгээ улам нухаж байна. Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр гуай л гэхэд идэвхтэй оролцож явна. Хүүгээ дараагийн засагт Сангийн сайд болгохоор тохирчээ янз нь. МАН-ынхан тэгцгээж байна. Н.Энхбаяр гуайн Монголын улс төрөөс олз шүүрч од нь гийх сүүлчийн боломж нь энэ байх.

Бас муу л бол хойд хар овоохой гэдэг шиг МАН-ын дотоод сонгуульд Ерөнхийлөгч байсан Х.Баттулгын нэр оролцоод л явна. Х.Баттулгаас салцгаая гээд л. Тэгэх нь ээ түүний холбоо зангилааг арай өөрөөр хэлэлцэж тайлбарладаг сан.

2023 оны 11 дүгээр сард Ч.Лодойсамбуу сэтгүүлч байхдаа: -Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр төр барьж байх үеэс л нүүрсний хулгай гаарсан. Энэ хоёрын үед Б.Ганхуяг нүүрснийх нь гол савны амыг барьж байсан. Нүүрсний хулгай гэж яригдаж эхлэнгүүт л Б.Ганхуягийг баривчилж хорьсон. Есөн сарын турш зургаан өөр тогтоолоор шоронд түгжсэн. Б.Ганхуяг хэвлэлээр яриад эхлэх юм бол хэлсэн нэр бүхэн нь Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр дээр аваачих гээд байхаар нь л гэрчийг тас нуучихсан хэрэг. АТГ, Прокурор өнөөдөр Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын гарт байгаа гэж байсан юм даа. Бод, бод

Эх сурвалж: Өдрийн сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.182.62)
    хүрэлсүх бол новш
    2025 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top