x

“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдэвт олон улсын чуулга уулзалт энэ өдрүүдэд Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодлогын төвшинд өргөжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэлэг санхүү, технологийн шийдлүүдийг хэлэлцэхэд оршиж байна.

Чуулганы нээлтийн үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлж, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд олон улсын нэгдмэл дуу хоолой, бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал болохыг онцоллоо. Тэрбээр Монгол Улс дэлхийн улс орнууд болон хөгжлийн түншүүдтэй ил тод, харилцан ашигтай, уур амьсгалын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллана хэмээн мэдэгдэв.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус чуулга уулзалтад оролцож, “Тэрбум мод” хөдөлгөөн нь Монгол Улсын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, дэлхийн дулаарлыг хоёр хэмээс доош барих зорилтод үнэтэй хувь нэмэр болж байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр шинжлэх ухаанд суурилсан бодлого, инновац, хамтын оролцоог чухалчилж, хамтдаа ажиллахыг уриалав.

Чуулганы хүрээнд дараах дөрвөн үндсэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнөж байна:

  • Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын санхүүжилт

  • Техникийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, туршлага солилцох хамтын ажиллагаа

  • Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих болон бүс нутгийн тогтвортой байдлын хамтын ажиллагаа

  • Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх замаар уур амьсгалын арга хэмжээг эрчимжүүлэх нь

Энэхүү арга хэмжээнд Стэнфордын их сургууль, Унгар, Казахстан, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын зохицуулах алба, Дэлхийн ногоон хөгжлийн институт зэрэг байгууллагын төлөөлөл бүхий 11 орны 40 гаруй илтгэгч, мөн байгаль орчин, санхүү, технологийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн зөрүүг тэглэх амбицтай зорилтыг тавьсан. Үүний тулд эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, хот байгуулалт зэрэг салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн бодлого хэрэгжүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 86 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 84 сая модыг тарьж ургуулсан бол 1.9 тэрбум модыг хөнөөлт шавжнаас хамгаалаад байна.

Монгол Улс байгаль орчин, бэлчээрийн асуудлыг олон улсын түвшинд хөндөж, 2026 онд Улаанбаатарт болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ нь дэлхий даяарх 500 орчим сая хүний амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Уолтер Х.Шоренштэйний төв, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохион байгуулж байна. Мөн НҮБ, Азийн хөгжлийн банк, “Оюу Толгой” ХХК зэрэг олон улсын болон дотоодын байгууллагууд дэмжлэг үзүүлж оролцож байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top