x

Астанагийн олон улсын форумд 70 гаруй орны төлөөлөгч оролцлоо

НҮБ, Европын холбоо болон дэлхийн 70 гаруй орны төр, хувийн хэвшлийн төлөөлөл 2025 оны тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Казахстан Улсын нийслэл Астана хотод чуулж, энх тайван, эдийн засгийн хамтын ажиллагаа, хиймэл оюун ухаан, байгалийн баялгийн зохистой ашиглалт зэрэг сэдвүүдийг хэлэлцлээ.

Чуулганыг нээсэн Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэлхийн эдийн засагт зэвсэгт мөргөлдөөн, худалдааны зөрчлийн үзүүлж буй нөлөөг онцолж, эдгээрээс үүдэлтэй хохирол 19 их наяд ам.долларт хүрсэн талаар дурдав. Тэрбээр аливаа зөрчилдөөнд яриа хэлэлцээний замаар хандах шаардлага урьд өмнөхөөс илүү нэмэгдэж байгааг тэмдэглэн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх саналыг дэвшүүлжээ.

Түүнчлэн Казахстан улс хиймэл оюун ухаан, цэвэр эрчим хүчид суурилсан эдийн засгийн шинэ бүтэц рүү шилжих зорилт тавьж, “Крипто хот” байгуулах, NVIDIA компанитай хамтран хоёр квинтиллион үйлдэл/секунд бүхий супер компьютер суурилуулж, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр төлөвлөж буйг танилцуулсан байна. Үндсэн хууль, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг долоон жилээр хязгаарлах, парламентын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг эрх зүйн шинэчлэлийн талаар ч мэдээлсэн.

Чуулганд Монгол Улсаас Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан Казахстаны Шадар сайд Серик Жумангарины урилгаар оролцсон бөгөөд тус улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн төлөөлөгчидтэй уулзан туршлага солилцсон байна.

Форумын онцлох зочдын нэг нь “Оюу толгой” ордыг нээхэд оролцсон уул уурхайн мэргэжилтэн Роберт Фридланд байсан бөгөөд тэрбээр уул уурхайн салбар байгальд үзүүлэх нөлөөллийг бууруулах, олборлолтыг роботжуулах, эрчим хүч хэмнэх технологийн чиг хандлагын талаар ярилцжээ. Форумын өмнөх өдөр Ерөнхийлөгч К.Токаев түүнийг хүлээн авч уулзаж, “Айвенхоу Майнз” компанийн Казахстан дахь зэсийн хайгуул болон холбогдох төслүүдийн талаар санал солилцсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top