x

Монгол Улс Женевт болж буй гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн чуулганд оролцож байна

НҮБ-ын Гамшгийг бууруулах газар болон Швейцарын Засгийн газраас хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг багасгах дэлхийн платформ”-ын VIII хуралдаан Швейцарын Женев хотноо болж байна. Энэ удаагийн чуулган “Гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхийн тулд өнөөдрөөс тодорхой үйлдэл хий” уриан дор болж, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн эмзэг байдал, жендэрийн тэгш байдал, ирээдүйн хамтын шийдлүүдийг онцолж байгаагаараа онцлог болж байна.

Хуралд Монгол Улсыг төлөөлөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан аймаг, нийслэл, дүүргүүдийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга нарын төлөөлөл оролцож байгаа юм. Тэд Монгол Улсад гамшгийн эрсдэлийн үнэлгээ, учирсан хохирол, гамшгийн менежмент, хөрөнгө оруулалтын чиглэлээр хийсэн ажлуудын талаарх мэдээлэл, туршлагыг олон улсын төлөөлөгч нартай хуваалцаж байна.

Мөн КАДРИ үнэлгээний багийн 2023-2024 онд Монгол Улсад хийсэн гамшиг, уур амьсгалын эрсдэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж, үүнээс гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээний талаар хэлэлцжээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, ололт амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээл, хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар ч мөн чуулганы үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Энэ удаагийн чуулганд дэлхийн 130 гаруй орны 4000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд сайд нарын дугуй ширээний уулзалт, олон талт хэлэлцүүлэг, салбар хуралдаан, сэдэвчилсэн уулзалтууд өрнөж, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулах олон улсын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна. Чуулганы гол зорилго нь Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд гишүүн орнуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top