x

Монгол Улс дижитал шилжилтийн туршлагаа Токиод танилцууллаа

Монгол Улс Япон улсын Токио хотноо тавдугаар сарын 30-31-нд зохион байгуулагдсан Ази, Номхон Далайн орнуудын цахилгаан холбооны байгууллагын сайд нарын зөвлөлдөх уулзалтын үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь ололт амжилтаа олон улсын түншүүддээ танилцууллаа.

Уг уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдын зөвлөх М.Тулгат, Монгол Шуудан компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Үндэсний дата төвийн Мэдээллийн технологийн газрын дарга Д.Цэнгүүнжав нар оролцсон бөгөөд тэд “e-Mongolia” нэгдсэн системээр дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэх шийдлүүд, түүний үр дүн, хэрэгжилтийн явц, бүс нутгийн хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг танилцуулсан юм.

Түүнчлэн Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд Мүраками Сэйичиро болон Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кондо Масаноритай уулзаж, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд дараах гол санаачилгыг дэвшүүлэн хэлэлцсэн байна:

  • “e-Mongolia” платформыг бүс нутгийн бусад улс орнуудад экспортлох, туршлага хуваалцах

  • Хиймэл оюун ухаанд суурилсан кибер аюулгүй байдлын болон олон улсын дата төвийг Монгол Улсад байгуулах

  • Транзит шуудан илгээмжийн хамтын ажиллагааг өргөжүүлэх

  • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн механизмыг шинэчлэхэд хамтран ажиллах

Монгол Улс нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбараа бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, өөрийн дэвшилтэт шийдэл, туршлагаа хуваалцан, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж байгааг уулзалтын оролцогчид онцлон тэмдэглэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top