x

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг гурав дахь удаагаа хэлэлцлээ

Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс 2025 оны зургадугаар сарын 4-ний өдөр Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, судлаач, хуульчид оролцож, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэл, хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг зохицуулах хуулийн төслүүдийн талаар өргөн хүрээтэй санал солилцов.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай хэлэлцүүлгийг удирдан явуулж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулахдаа салбарын 27 хуулийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлыг цогцоор нь хамарсан “малгай хууль” үгүйлэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ. Мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэл төрийн бодлого, эрх зүйн хувьд уялдаагүй, дэмжлэгийн тэгш бус хуваарилалтаас үүдэн хоёр салбар харилцан уялдах боломжгүй байгааг тэрбээр тодотголоо.

Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлүүд тусгагдсан байна:

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

  • Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хөдөө аж ахуйн бүс нутгийг тодорхойлох

  • Бүтээгдэхүүний өртгийн сүлжээг нэгдмэл зохион байгуулалттай болгох

  • Бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах

  • Мал, амьтны халдварт өвчнөөс ангид эрүүл бүсийг баталгаажуулах

  • Төрийн дэмжлэг, хөрөнгө оруулалтыг чиглэл, төрөлтэй нь уялдуулан тодорхой болгох

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Б.Баярбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Бадамсүрэн, Л.Энхнасан, Хосбаяр нар асуулт асууж, зорилго, үр дүн, хариуцлагын тогтолцооны талаар байр сууриа илэрхийллээ. Ж.Бат-Эрдэнэ гишүүн хөдөө аж ахуйн салбар төрийн дэмжлэггүйгээр хөгжихгүй гэдгийг онцолж, дэмжлэг болон зорилтын уялдаа, хариуцлагын механизмыг тусгаж өгөхийг санал болголоо.

Байнгын хорооны дарга Б.Бейсен салбарын боловсон хүчний дутагдал, дэд бүтцийн хүрэлцээ, дэмжлэгийн бодлого зэргийг хөндөв. Ажлын хэсгийн зүгээс хууль батлагдсанаар төрийн бодлого илүү чиглэсэн, тодорхой болж, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо нэмэгдэнэ гэж тайлбарлалаа.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм. Үүнд:

  • Хүнсний сүлжээг бүхэлд нь мэргэжлийн хяналтад хамруулах

  • Шим тэжээллэг, баталгаат хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх

  • Халдварын бус өвчлөл буурч, эрүүл мэндийн зардал багасах

  • Хэрэглэгч сонголтоо мэдээлэлд тулгуурлан хийх чадвартай болох

  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хариуцлага дээшлэх

  • Стандартыг мөрдөж, тээвэрлэлт, хадгалалт, худалдааны зохицуулалт сайжрах

  • Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн хүнсний хангамжийг баталгаажуулах

Эдгээр хуулиудын хэрэгжилт нь хүнсний баталгаат байдлыг хангах, экспортын өсөлт бий болгох, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top