x

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хууль нь тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ахмад настанд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдүүлэхэд чиглэж байна.

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгаснаар, иргэдийг илүү олон жил тасралтгүй ажиллаж, шимтгэл төлөхөд урамшуулах, сайн дурын нэмэлт даатгалын тогтолцоог дэмжих, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх нь чухал зорилтын нэг болсон. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд дараах үндсэн зохицуулалтууд багтсан байна:

  • Хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх

  • Тэтгэврийн хуримтлал үүсгэх болон хөрөнгө оруулалт хийх

  • Нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх боломж бүрдүүлэх

  • Мэдээллийн сан бүрдүүлж, хяналтын тогтолцоог бий болгох

  • Оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх

Хууль батлагдсанаар:

  • Хувийн тэтгэврийн системийг зохицуулсан анхны эрх зүйн орчин бүрдэнэ

  • Ажил эрхлэлтийн тогтвортой байдал нэмэгдэж, хуримтлалтай иргэд тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээл зэрэгт зориулан ашиглах боломжтой болно

  • Тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалт эдийн засгийн идэвхжлийг дэмжиж, санхүү, хөрөнгийн зах зээлийн өсөлтөд түлхэц үзүүлнэ

  • Ахмад настанд олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлого, мөн өвлөгдөх тэтгэврийн тогтолцоо бий болох юм

Засгийн газар энэхүү хуулиар иргэдийн амьдралын баталгааг хангах, нийгмийн хамгааллын хүрээг өргөтгөх, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог дэмжихэд чухал алхам болно гэж үзэж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top