x

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэтгэврийн шинэ тогтолцоо нэвтрүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:

  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль

  • Тэтгэврийн тухай хууль

  • Тэтгэмжийн тухай хууль

  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль

Эдгээр хуулийн төсөл нь нийгмийн даатгалын тогтолцоог илүү уян хатан, хүртээмжтэй, санхүүгийн хувьд тогтвортой болгоход чиглэсэн шинэчлэл юм.

Хуулийн төслөөр дараах гол зохицуулалтуудыг тусгажээ:

  • Тэтгэврийн тогтолцоог олон давхаргат болгоно – Даатгуулагчид суурь тэтгэврээс гадна хувийн нэмэлт тэтгэврийн сангаас ч тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Энэ нь иргэдийн өндөр насны баталгааг сайжруулна.

  • Ажил олгогчдын шимтгэлийн ачааллыг багасгана – Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний шимтгэлийн хэмжээг бууруулж, цалингийн дээд хязгаар тогтоосноор ажил олгогчид ирэх санхүүгийн дарамт багасна.

  • Залуус, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ – Ажил олгогч оюутан, залуучууд болон ахмад настныг ажиллуулсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдэлнэ.

  • Шимтгэл төлөлтийг уян хатан болгоно – Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ болон давхар ажил эрхэлж буй иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг уян нөхцөлөөр төлөх боломжтой болно.

  • Ажиллах хүчний ур чадварыг нэмэгдүүлнэ – Хөдөлмөрийн зах зээлд дадлагажсан, мэргэшсэн, нийгмийн даатгалд хамрагдсан ажиллах хүчийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжинэ.

Эдгээр шинэчлэл нь тэтгэврийн даатгалын сангийн ачааллыг зохистой түвшинд барих, улсын төсвийн санхүүжилтийг оновчтой зарцуулах, иргэд, ажил олгогчдод ээлтэй, уян хатан орчин бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top