x

ААН-ийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж, бизнесийн татварын ачааллыг бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэхүү хуулийн төслийг бизнес эрхлэгчдийн саналыг тусган боловсруулсан бөгөөд татварын дарамтыг бууруулах, бизнесийн өсөлт, тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Хуулийн төсөлд туссан гол өөрчлөлтүүд нь дараах байдалтай байна:

  • Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг бууруулна – Татварын орчныг илүү таатай болгохын тулд хялбаршуулсан горимын зохицуулалтыг хадгалж, энэ горимд хамрагдах босго дүнг нэмэгдүүлэхээр тусгажээ.

  • Хуримтлал, хүний нөөцийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ – ААН-үүдийн санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, цалин урамшуулал болон ажилтнуудын хөгжлийг нэмэгдүүлэх боломжийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ.

  • Олон нийтийн саналыг тусгасан – Сангийн яамны цахим хуудсаар нийт 28,386 санал хүлээн авч, судлан нэгтгэсэн байна. Эдгээрээс хуулийн төсөлд тусгах боломжтой зарим арга хэмжээг нэмэлтээр оруулжээ.

Мөн энэ хуулийн төслийг дагалдуулан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Ингэснээр бизнес эрхлэгчид мэргэшсэн ажиллах хүчээр хангагдах боломж нэмэгдэж, татварын орчин урт хугацааны хөгжлийг дэмжих чиглэлд ойртож байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчны өрсөлдөх чадвар олон улсын түвшинд сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top