x

НӨАТ-ын хуулийг шинэчилж, иргэдийн татварын ачааллыг бууруулах зохицуулалт тусгав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ шинэчилсэн найруулгыг боловсруулсан гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэж байгаа юм.

Хуулийн төсөлд тусгасан гол шинэчлэлүүд нь:

  • Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах – Иргэдийн төлсөн НӨАТ-ыг шаталсан байдлаар 100 хүртэл хувиар буцаан олгох зохицуулалт оруулжээ. Энэ нь олон улсын чиг хандлагатай нийцсэн, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг оновчтой болгох алхам гэж үзэж байна.

  • Бизнесийн орчныг сайжруулах – Аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгийн эргэлтийн дарамтыг багасгаж, бизнесээ тэлэх боломжийг олгох нөхцөл бүрдүүлнэ. Мөн ажилтнуудын хөгжлийг дэмжих, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд татварын дэмжлэг үзүүлнэ.

  • Гадаадын хөрөнгө оруулалтыг татах – Татварын орчныг өрсөлдөхүйц, ойлгомжтой болгож, гадаадын хөрөнгө оруулагчдад зардал багатай, хялбар нөхцөл бүрдүүлэхийг зорьжээ.

  • Цахим шинэчлэл – Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан шинэ системийг нэвтрүүлж, татварын мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлнэ. Энэ нь татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх үйл явцыг хялбарчилна.

Эдгээр шинэчлэлийн үр дүнд иргэдийн бодит орлого өсч, өрхийн худалдан авах чадвар дээшлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны хүрээ өргөжих, орон нутагт ялгаатай татварын бодлого хэрэгжих боломжтой болно гэж үзэж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top