x

Хувь хүний орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэжээ. Энэ нь “Алсын хараа 2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн дундаж давхаргыг бүрдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, худалдан авах чадварыг дээшлүүлэх зорилттой уялдаж байгаа юм.

Тухайлбал, 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт татвар, нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр тусгасан бөгөөд энэ хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд:

  • Эдийн засгийн өсөлтийг дэмжих

  • Ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх

  • Бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах

  • Татварын уян хатан, бүсчлэлд нийцсэн бодлого хэрэгжүүлэх

  • Цахим татварын тогтолцоог хөгжүүлэх

Хуулийн төслөөр дараах үндсэн гурван чиглэлийг баримтлан зохицуулалт хийжээ.

  1. Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах – Орлогын түвшинг харгалзсан шударга татварын орчин бүрдүүлнэ.

  2. Ногоон орон сууцжуулалтыг татварын бодлогоор дэмжих – Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлийг бүсчилсэн хөгжилтэй уялдуулна.

  3. Татварын тайлангийн үйл явцыг хялбарчилж, эрсдлээс сэргийлэх – Иргэдийн татвар төлөх ачааллыг багасгаж, урамшууллыг бодит үр ашигтай болгоно.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах үр дүнгүүдийг хүлээж байна. Үүнд: өрхийн бодит орлого өсч, худалдан авах чадвар нэмэгдэнэ, орон сууцны хүртээмж сайжирна, бүс нутагт оновчтой татварын бодлого хэрэгжинэ, татвар төлөгчдийн тайлагнах үйл ажиллагаа хялбар болж зардал буурна гэж үзжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top