Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр эхэллээ. Уг хуралдаанаар татвар, даатгал, хөдөлмөр, тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна ТЭЦ-3 дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаврыг тусгайлан хэлэлцэх аж.
Хэлэлцэж буй 28 асуудлын хүрээнд дараах анхаарал татах хуулийн төслүүд багтжээ:
-
Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл
-
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
-
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
-
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
-
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга
-
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт
-
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Эдгээр хуулийн төсөл нь иргэдийн татварын ачаалал, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, тэтгэврийн хуримтлал зэрэгт шууд нөлөө үзүүлэх тул иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хүлээлт өндөр байна.
Мөн хуралдааны онцлох асуудлын нэг болох ТЭЦ-3 станцын ослын шалтгаан, үр дагаврын талаар нарийвчилсан мэдээлэл авч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох төлөвтэй байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс