Өнөөдөр Улсын Их Хурлын хоёр хэлэлцүүлэг зэрэгцэн зохион байгуулагдана. Эхнийх нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж байгаа бол хоёр дахь нь хаягдал үнс болон байгаль орчны нөлөөллийн талаарх салбар дундын асуудалд анхаарал хандуулж байна.
1. Ажлын хэсгийн хуралдаан
-
Цаг: 10:00
-
Танхим: “Жанжин Д.Сүхбаатар”
-
Агуулга: УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг танилцуулна.
2. Байнгын хорооны хамтарсан хуралдаан
-
Цаг: 10:00
-
Танхим: “Их Эзэн Чингис хаан”
-
Агуулга: Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн асуудлаар хэлэлцэнэ.
Эх сурвалж: Parliament.mn