x

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийднэ

Өнөөдөр үдээс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газраас оруулж ирсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг олонхийн саналаар дэмжсэн. Итгэл үзүүлэх эсэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэсэн байна. 

Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулган 18.00 цаг дөхүүлж эхэлсэн боловч санал хураалт эхлээгүй байна. Чуулганы эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Гишүүд асуулт асууж, хариултаа хэлж дууссаны дараа нууц санал хураалтаар шийдвэр гаргана. Хуульд заасны дагуу УИХ-ын нийт гишүүдийн олонхи буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл үзүүлсэнд тооцно. Дэмжсэн санал 64 хүрэхгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, 30 хоногийн дотор дараачийн Засгийн газрыг эмхлэн байгуулах хуультай.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хувьд чуулганы хэлэлцүүлэгт оролцож байгаа боловч санал хураатанд оролцохгүй гэдэг байр сууриа илэрхийлээд байна. Ингэсэн тохиолдолд АН-ын 42 гишүүний санал автоматаар эсрэг санал өгсөнд тооцогдох юм.   

УИХ-ын гишүүн М.Ганхөлөг:

-Бид үнэхээр вакумжиж байна. Залуусын жагсаалын мөн чанарыг сайн ойлгохгүй байна. Хэн нэгний цүнх савнаас илүүтэй 30 жил бидний үеийн залуусын нийгмээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, шударга бус байдлыг өөрсдийнхөө илэрхийлж байгааг бид буруу ойлгож байна. Илэрхийлж байгаа арга барил нь бидэнд ойлгомжгүй байж болно. Гэхдээ үүний цаана нийгэмд болж бүтэхгүй олон асуудал байгааг залуус хэлж байна. Энийг нь явцуу байдлаар ашиглаж байгааг үгүйсгэхгүй. Залуусаа ойлгодоггүй төр, төр засгаа тогтвортой явж байгаагаа ойлгуулж чадахгүй байна. Ерөнхий сайд нээлттэй ярьж байгаа ч асуултад тодорхой хариулахгүй байна. Сонгодог парламентад аюул учруулж байгаа асуудлын цаана яг ямар хүмүүс байгаа юм бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Би тодорхой, эмоцигүй, сэтгэл хөдлөлгүй ярих нь зөв гэж бодож байгаа. Залуусын жагсаал хийж байгаа асуудлыг би маш эерэгээр харж байгаа. Энэ орлогын тэгш бус байдал үүсч, төр засаг сонсохгүй байна, татвар, нийгмийн даатгалын дарамт их байна, шинэ үеийнхний хүсэл эрмэлзэл өөр болсныг анхаарч байна уу гэдэг асуудлыг хэлж, ярьж байна. Бид санал нэг байна. Тийм учраас жагсаалтай холбоотой асуудалд эерэг талаас харж байгаа. Гэхдээ харамсалтай нь бид залуустаа ойлгогдохгүй хэлээр ярьж байгаа нь буруу байх шиг байна. Бид амьхандаа 14 мега төслөө хэрэгжүүлж, татварын дарамтыг бууруулах гээд байгаа юм. Энгийн хэлээр ойлгуулж чадахгүй байгаа нь үнэн. 

Бид Ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг засаглалтай улс. Ард түмнээсээ сонгогддог Ерөнхийлөгчтэй. Би энэ асуудлыг 2019 онд ярьж байсан. Парламент, Засгийн газар томилдог бас мөрийн хөтөлбөртэй. Хоорондоо ажил үүрэг нь давхцаж, буруу зөрүү ойлголт төрөх асуудал байна. Бид парламентын засаглалтай бол нэг талд нь гаргах ёстой. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь зөв. Би байнга илэрхийлж ирсэн. Тийм учраас энэ асуудлыг УИХ олон талаас нь ярьж, цаашдын сонгууль дээр ярих хэрэгтэй. Би Ерөнхийлөгчийн засаглалыг бүр буруу гэж хэлээгүй. Байдаг л зүйл. Замын голоор яваад байгаа юм шиг асуудал байгаа. Парламент илүү ярих нь чухал. 1991 онд санал хураалт болж, Ерөнхийлөгч, парламентын засаглал дээр 48 хувийн санал тэнцэж, ажил үүрэг давхацсан. 2019 оны Үндсэн хууль олон санал хийгээд дараагийн сонгууль дээрээ номууд мэтгэлцээд явах нь зөв. Би энийг нуугаад яах вэ. Болзошгүй үр дагаврыг урьдчилсан сануулах нь миний үүрэг. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Хоёр зүйлийг тэмдэглүүлж, хоёр асуулт асууна. Бид ардчилсан Үндсэн хуультай улс гэдгээ ямагт санах хэрэгтэй. Итгэл найдвараа битгий алдаасай. Хүн үзэл бодолтой байх, итгэл үнэмшилтэй байх асуудал. Үзэл бодлоо илэрхийлэхээс илүү гэсэн үг. Энэ эрх чөлөөг хэн ч хязгаарлаж, шүүх эрхгүй. Гэтэл бид өнөөдрийг хүртэл явж ирэхэд асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. УИХ-ын гишүүн С.Лодойсамбуу, М.Нарантуяа гишүүн нар бие биедээ итгэж чадахгүй байгаа юм бэ. Энэ үгээ нотолж чадахгүй бол уучлалт гуйх ёстой. Би бол УИХ-ын гишүүн, жагсаал хийж байгаа залуустаа итгэж байна. Талбайд миний 22 настай охин жагсч байгаа. Тэгэхээр бид шүүлтүүр тавьж бодож болохгүй байх. Засгийн газар ил тод байдалдаа анхаарах том дохио боллоо гэж харж байна.

Та энэ танхимаас бага хурлын гишүүдэд хандаж үг хэлээч. Мөн улс төрийн хариуцлага, хууль зүйн хариуцлага, ёс зүйн хариуцлага гэсэн асуудал байр сууриа тодорхой илэрхийлээч. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-МАН-ын бага хурлыг хуралдуулсан нь бас л ийм зорилготой байсан. Ганцаараа шийдвэр гаргах шиг амар юм байхгүй. Бид нийт 11 цаг хуралдаж, суурь асуудал бол томоохон гомдлууд орон нутаг, парламентын гишүүдийн дунд үүссэн нь ойлгомжтой болсон. Надад яаран шийдвэр гаргаж болохгүй шүү гэж хэлсэн. Миний хувьд бууж өгөхгүй гэж бодож байна. Хамтарсан Засгийн газар энэ цаг үед зөв гэж бодож байна. Энийг хүлээн зөвшөөрөхгүй том асуудал үүссэн. Л.Оюун-Эрдэнэ байх үгүй нь чухал асуудал биш. Парламент бүрэн бүтэн байх нь хамгийн чухал асуудал. Бага хурал "Та ажлаа өгч болохгүй" гэдэг байр суурийг хэлж байгаа. Тиймээс хатуу итгэл үнэмшилтэй байж, хамтарч асуудлаа шийдэх үзэл санаа битгий бөхөж, алдраасай. Зөв дүгнэлттэй үлдээсэй. Энэ асуудал сургамж, дүгнэлт болж, мэдээлэл өгөх нь зүйтэй. 

Ёс зүйн хувьд орлогоо нотолж чадахгүй бол огцрох нь зүй ёсны асуудал. Гэхдээ энд нотлогдохгүй байгаа орлогын асуудал огт байхгүй. Манай 23 настай хүүхэд хүнд хайр сэтгэлтэй болж, бөгж бэлэглэснээс болоод бусад нь бүгд. Энэ цагийн явцад тодорхой болно. Ёс зүйн хувьд бухимдуулсандаа уучлал гуйж байна. Хүүхдэдээ цаг гаргаагүй нь аав хүний буруу. Гэхдээ энэ бол аль ч нийгэмд амьдарч байгаа 23 настай залуу хүнд хайр сэтгэлтэй болоод бөгж авч өгөх нь ёс зүйн асуудал биш. Энэ бол хайр сэтгэлийн асуудал. Улс төрийн хувьд Засгийн газар парламентаараа асуудлаа ярьж, шаардлагатай бол хариуцлагатай тооцдог байх нь зүйтэй. Тэгэхгүй бол цааш цаашдын тогтвортой байдалд нөлөөлнө. Улс төрийн хувьд би ганцаараа шийдвэр гаргахад хүнд байгаа учраас парламент энэ асуудлыг өөрөө шийдэх нь зүйтэй. Энэ шийдвэрээс болоод улсын хөгжлийн бодлого төлөвлөлт ухарвал яана гэж айж байна. Тэрнээс өргөдлөө өгөх шиг амар зүйл байхгүй. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 

-Ардчилсан нам гэрээгээ огт зөрчөөгүй шүү. Хамтарсан гэрээг эрхэмлэн дээдэлж, ажил хэрэг болгохоор цаг наргүй ажилласан. МАН-ын бага хурлын 303 гишүүн энэ гэрээг уншиж, дүгнэсэн гэдэгт итгэхгүй байна. Хоёрт, хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө баталж, олон том төслийг эхлүүлсэн. Өнгөрсөн 11 сарын хугацаанд хамтарсан Засгийн газар олон ажлыг хийж чадсан. Э.Одбаярын газраас Дархан-Уул аймгийн сүүлийн дөрвөн жилийн тендер худалдан авалттай холбоотой бүх баримтыг шалгаж, 64 тэрбумын зөрчил илэрсэн юм билээ. Тэр акт бичгээ тухайн аймгийн ИТХ хэлэлцүүлдэггүй. Ийм асуудал их гарч байна. Энэ бас МАН-ын бага хурлын гишүүдийн дургүйг их хүргэсэн байх. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Энэ том асуудлыг олон талаас нь нухацтай ярьж байна. Би иргэний нийгмийн байгууллагад олон жил ажилласан учраас сайн засаглалын асуудлыг хөндмөөр байна. Ээлжит бус хурал 2024 оны наймдугаар сард болж, том том зорилго тавьж байсан. Судалгаагаар хэнд итгэдэг вэ гэхээр улс төрийн нам, төр засаг, шүүх засагт итгэдэгүй гэж гарсан учраас ард иргэдийн итгэлийг олоход анхаараарай гэж хэлсэн. Мөн 126 гишүүн авлигаас салах хэрэгтэй гэж хэлсэн. Бид алдагдсан байсан итгэл дээр нэрмээс болж, хамтаараа живж байна. Тэр үед сануулж байхад анхаарахгүй яав гэж харамсч байна. Залуус таныг орлогоо нотолчих гээд шаардаж байхад цаг хугацаа алдав. Итгэл улам алдарч, зардал илүү өснө. Хоёрт, итгэлцэл ярихын тулд тогтвортой Засгийн газрыг ярихад олон нийтийн итгэлцэл чухал. Сайн засаглал ил тод байдал, хуулиа дээдлэх ёс, хариуцлага тооцдог байх ёстой. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Орлого нотлохтой холбоотой асуудлыг ТББХ дээр бас хэлсэн. Би АТГ-т 2025 оны тавдугаар сарын 23-нд бүх баримтаа бүрдүүлээд өгчихсөн. ХОМ жил бүр гаргаж өгсөн. Энэ бүгд цахим сайтад ил байгаа. Нийт 30 хоног шалгаж дүгнэлт гаргадаг. Би хүүтэйгээ уулзсан, 17 сая төгрөгөөр бөгж авч өгсөн нь үнэн. Тэр материал нь АТГ-т очсон байгаа. Мөн 500 мянган төгрөгөөр бугуйвч авч өгсөн. Найз охин нь бие давхар болсон учраас сэтгэл хөдлөлтэй хандсан. Ийм л зүйл болсон. Аав ээжтэйгээ уулзаж чадаагүй байгаа. Асуудал нэг талд гарсны дараа бас нэг уулзах бодолтой байна. Энэ зүйлийг тайлбарласан. Нягтлан шалгаж байхад урдуур нь ороод хэвлэлд яриа өгөхийг бодсонгүй. 

126 гишүүний итгэл найдварын асуудал байна. Мэдээж  бид цар тахал, дайн, тариф гээд эдийн засаг хямардаг. Ийм асуудал ирж байгаа учраас бүр илүү нягт, нэгмдэл ажиллах нь чухал. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг ил тодоор санал хураахыг УИХ-ын гишүүд дэмжээсэй. Энэ горимын санал гаргаж нууцаар битгий хийгээрэй. Үндсэн хууль дээр ил санал хураалт явуулахаар бичсэн байдаг. Хуульд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж тусгасан. Энэ зарчмын дагуу шийдье. Өөрөөр шийдвэл өөр асуудал руу явна. Эхлээд Дэгийн тухай хуулиа унших ёстой байсан. Үндсэн хуульд заасан зүйлийг горимын санал гаргаж байгаад нууцаар хураалгаж байна. Энэ бол буруу шүү дээ. Үндсэн хуулиас давсан Дэгийн тухай хууль гэж байхгүй. АН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийг ойлгож байна. Гэхдээ Дэгийн тухай хуулийн 7.5 зүйлд Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудлыг хэлэлцсэн эсвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэнээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүд хуралдаанд оролцохгүй байх буюу орхиж гарахыг хориглоно гэж заасан байдаг. Дэмжих дэмжихгүй нь тусдаа асуудал. Тийм учраас ил санал хураах хэрэгтэй. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ямар ч шийдвэр гарсан сэтгэл зүйн бэлтгэлтэй байна. Харин энэ тэмцлээсээ ерөөсөө ухрахгүй. Төрийг худалдаж авсан, төрийг тэр чигт нь блок үүсгэж хянасан олон асуудал байна. Зарим гишүүд надтай уулзаж, хэлж байсан. Тийм учраас миний итгэл үнэмшил Монголын нийгэм баялгийн асуудал иргэдэд хүртээмжтэй байх, ил тод байх тэмцэл албан тушаалтай, тушаалгүй үргэлжилнэ. Нэг зүйлийг парламентын гишүүдэд уриалахад, бид эрх ашгийн эрэмбийг том агуулгаар нь дэнслэхдээ дандаа алддаг. Тиймээс С.Зоригийн хэлсэн улсын эрх ашгаа эхэнд, намаа хоёр, хувийн эрх ашгаа гуравт тавиач гэсэн. Бид яг л энэ дээр алдаж байна. Жижиг сажиг томилгоо, сайд болсон хүн бяр ороод алхаа гишгээ нь өөр болж, дараагийн намын дарга, сонгуулийн эрх ашиг нэгдэж байгааг мэдсээр байж, зогсоох түвшинд хүрсэн. Бид эрэмбэлэхгүй бол нэг удаа асуудал шийдэгдэх  ч дараагийн удаа хэвээрээ л байж байна. Дараагийн Ерөнхий сайд нь дургүй хүрмээр харагдаж, төрийн нэр хүнд унаж, том засаглалын хямралыг авч ирж болзошгүй. Миний  нэг зовлон нь залуудаа Ерөнхий сайд болсон. Манай үеийнхэн одоо л парламентад орж ирж байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Номын шүүмж: “Охидын 1000 захидлын хариу” – Ж.Нямаа 23 мин Хакүхо холбооноос гарч, Тэрүнофүжи дэвжээ удирдана 2 цаг 28 мин ХСҮТ-д туяа эмчилгээний хүлээгдлийг хоёр хоног болголоо 2 цаг 29 мин 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт эхэлнэ 2 цаг 30 мин “Чио Чио Сан” дуурийг энэ амралтад монгол, солонгос уран бүтээлчид хамтран тоглоно 2 цаг 31 мин Богдхан уул, Горхи-Тэрэлжид ойн хөнөөлт шавжийн устгал эхэллээ 2 цаг 32 мин С.Эрдэнийн уран бүтээлүүд АНУ-ын Конгрессын номын санд тавигдлаа 2 цаг 33 мин Засгийн газрын хуралдаанаар 28 асуудал хэлэлцэнэ 2 цаг 34 мин Зургаадугаар сарын тэтгэмж, хөнгөлөлтийн хуваарийг зарлалаа 2 цаг 35 мин Мансууруулах эмийн эргэлтэд хийсэн хяналт шалгалтаар 10 гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрчээ 2 цаг 36 мин Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн хэлэлцэж байна 2 цаг 37 мин Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5309 болжээ 2 цаг 38 мин 2025 оноос эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлов 2 цаг 39 мин ГССҮТ Тайванийн “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа шинэчиллээ 2 цаг 41 мин Цахилгааны аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ анхааруулж байна 2 цаг 42 мин Хүүхдийн спортын наадмаас Ө.Цэнгүүн өсвөрийн рекорд шинэчилж алтан медаль хүртлээ 2 цаг 45 мин Цол, чимэг олгох цэргийн барилдаан энэ баасан гарагт болно 2 цаг 46 мин Трамп ган, хөнгөн цагааны импортын татварыг хоёр дахин нэмэгдүүлэв 2 цаг 47 мин Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар 4 цаг 53 мин Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ 5 цаг 0 мин
iИх уншсан
Тэвчээрт ч хязгаар байдаг юм шүү Б.Дэлгэрсайхан сайд аа! ТРАМП: ПУТИН СОЛИОРЧЭЭ... Э.Батшугар: Засгийн газар шаардлагагүй, төлбөрийн тэнцэл дээ... П.Цэвэгмид: Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг улсын төсөв б... Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 30-нд б... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг... Израиль ХАМАС-ын удирдагч Мохаммед Синварыг устгасан гэж мэд... Сэлбэ дэд төвд “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэллээ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко...
Top