x

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг Байнгын хороо дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 2-нд хуралдаж, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөгүй хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт оруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газраас сүүлийн өдрүүдэд өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслийг, тухайлбал:

  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх тухай хуулийн төсөл,

  • Төлбөрийн чадваргүйдлийн тухай шинэчилсэн найруулгын төсөл,

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцооны шинэчлэлтэй холбоотой хуулиуд,

  • Арилжааны хуулийн шинэ төслүүд,

  • Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

зэргийг хаврын чуулганаар хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн уг хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгаддаа “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” уриан дор хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, үндэсний баялгийн сан, мега төслүүд, бүсчилсэн хөгжил зэрэг зорилтуудын хэрэгжилтийг дэмжих шаардлагыг онцлон дурдлаа.

Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүн Б.Баярбаатар санал хураалтыг нууцаар явуулах горимын санал гаргасныг дэмжсэн бөгөөд санал хураалтыг зохион байгуулах комиссыг байгуулсан юм. Санал хураалтын дүнгээр нийт 23 гишүүн оролцож, тэдний 17 нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжжээ.

Ингэснээр Байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцсэн санал, дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top