x

Монгол, Туркменистан хоёр улсын төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тохиролцов

Монгол Улс болон Бүгд Найрамдах Туркменистан Улсын Ерөнхийлөгч нар хоёр улсын хоорондын 30 гаруй жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг хэлэлцэж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийг онцоллоо. Талууд хамтын ажиллагааг зөвхөн уламжлалт салбарт бус, шинэ боломж, хэрэгцээт чиглэлүүдэд тулгуурлан өргөжүүлэх зорилт тавьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд, харилцан айлчлал богино хугацаанд ээлжлэн явагдаж буй нь хоёр ард түмний нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд чухал нөлөөтэй гэдгийг онцоллоо.

Туркменистаны Ерөнхийлөгч С.Бердымухамедов Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаадаа талархал илэрхийлж, 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ашхабад хотноо хийсэн айлчлалын дараах хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ.

Талууд харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, худалдаа, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр байгуулсныг сайшаалаа. “Монгол-Туркменистаны хамтарсан Засгийн газар хоорондын комисс”-ыг байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагаанд институцийн түвшний зохицуулалт хийж эхэлсэн нь цаашдын хамтын ажиллагааны суурь болно гэж үзэв.

Зам тээвэр, логистикийн шинэ гарц, чиглэл бий болгох зорилгоор Автотээврийн хамтарсан хороо, хөдөө аж ахуй болон мал эмнэлгийн хамтарсан хороо байгуулсан нь хоёр орны бүтээгдэхүүний солилцоо, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлж, экспорт, импортын барааны нэр төрлийг олшруулах чиглэлээр тодорхой санаачилга дэвшүүлсэн байна. Мөн хоёр улсын их, дээд сургууль хоорондын харилцааг өргөжүүлж, оюутан солилцоо, Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжийг нээх талаар ярилцсан бөгөөд соёл, урлагийн хамтын ажиллагааг дэмжихийг ч зорьжээ.

Талууд олон улсын байгууллагуудын хүрээнд байгаль орчин, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хамтран ажиллах байр сууриа дахин нотолж, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан нэгдсэнд Монгол Улс талархал илэрхийллээ.

Эх сурвалж: President.mn, Turkmenportal.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top