x

Төрийн ордонд Хүүхдийн өрөө нээгдэж, ажиллах эцэг эхчүүдэд ээлтэй орчин бүрдлээ

Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэж, 2025 оны тавдугаар сарын 31-нд анхны зочдоо хүлээн авлаа. Энэхүү өрөө нь бага насны хүүхэдтэй төрийн албан хаагч эцэг, эхчүүдэд зориулсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хүүхдээ түр байрлуулах нөхцөл бололцоог бүрдүүлж өгч буйгаараа онцлог юм.

Нээлтийн үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үг хэлэхдээ, Төрийн ордон болон Сүхбаатарын талбай нь тусгай хамгаалалттай бүс тул ийм өрөө нээхэд холбогдох дүрэм, журмыг өөрчлөх шаардлага гарсан тухай дурдаж, олон талын зохицуулалтыг хийсний дараа, Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан энэхүү өрөөг нээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэрээр “Эцэг, эхчүүд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камерын хяналтын дор санаа амар ажлаа хийх боломж бүрдэж байгаа нь тэдний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар байгууллагын гүйцэтгэл, үр дүнг сайжруулах чухал алхам юм” хэмээн онцлов.

УИХ-ын Тамгын газар 2024–2028 оны стратеги төлөвлөгөөндөө “Хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа”-г хэрэгжүүлэхийг зорилгоо болгосон бөгөөд энэ хүрээнд төрийн албан хаагчдад илүү ээлтэй орчин бүрдүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү хүүхдийн өрөө юм.

Хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангасан, тоглох, амрах, ном унших зэрэг олон үйл ажиллагаанд тохиромжтой уг өрөө нь төрийн байгууллагад ажиллагсдад томоохон дэмжлэг болж байгааг нээлтэд оролцогчид онцолж байлаа.

Эх сурвалж: parliament.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 23 цаг 59 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ Өчигдөр 18 цаг 32 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө Өчигдөр 18 цаг 31 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ Өчигдөр 18 цаг 30 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Өчигдөр 18 цаг 28 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ Өчигдөр 18 цаг 27 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Өчигдөр 18 цаг 25 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 18 цаг 25 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно Өчигдөр 18 цаг 23 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ Өчигдөр 13 цаг 44 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр 13 цаг 44 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа Өчигдөр 13 цаг 42 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав Өчигдөр 11 цаг 42 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна Өчигдөр 11 цаг 41 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ Өчигдөр 11 цаг 39 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа Өчигдөр 11 цаг 37 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм Өчигдөр 11 цаг 00 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ Өчигдөр 09 цаг 13 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа Өчигдөр 09 цаг 11 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top