x

Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. /Төрийн ордон 2025.05.30/

Ж.Баярмаа:

-Авлигатай тэмцэх газрын байцаагчтай холбоотой мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүнийн тангараг өргөсөн цагаас эхлэн асуудалд шүүмжлэлтэй хандаж ирлээ. Ардчилал өөрөө шүүмжлэлт сэтгэлгээн дээр суурилдаг. Сануулж хэлэхгүй, ярихгүй бол сайн засаглал ч мөхдөг. Энэ зарчмын дагуу өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн.

Үндсэн хуулийн дагуу хэн ч бай үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсах эрхтэй. Энэ дагуу би үг, үзэл бодлоо илэрхийлж, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Ингэсний улмаас үргэлжийн дайралт, гүтгэлгийн дор 10 сар ажиллалаа. Төсвийн үеэр ноцтой асуудлуудыг ярьж, Ерөнхийлөгч хориг тавьснаар дэмжигдэж, өнөөдрийн нөхцөл байдалд маш зөв шийдвэр байсан нь нотлогдон, төсөв бага ч атугай буурсан. Гэсэн ч өөрийг маань өвчтэй зовлонтой болгож, үр хүүхэд, гэр бүл рүү маань орж байна. Миний хань, төрсөн ахыг АТГ-аас дуудсан байна.

Улстөрчид, улс төрийн албан тушаал хашиж байгаа хүмүүс угаасаа хөрөнгө орлогоо нотлох үүрэгтэй. Гэтэл 2025 оны тавдугаар сарын 28-ны орой манай гэр бүлийн хүнийг АТГ-аас дуудаж, байцаалт авсан. Маргааш 11.00 цаг гэхэд бүх баримт, нотлох баримтаа цуглуулж ир гэсэн. Хөрөнгө орлогоо нотлохын тулд цаг хугацаа хэрэгтэй. Бидэнд 24 байтугай 12 цаг ч өгөөгүй. Өчигдөр утасдаад "маргааш болгоё, өмгөөлөгч авья" гэсэн боловч хугацаа чинь дууссан гэсэн. Надаас ямар нэгэн баримт нотолгоо аваагүй, өөрөө ирэх шаардлагагүй гэж маш ихээр уурсаж, загнаж дарамталсан. Хөрөнгө орлогоо нотлох боломж олгохгүй байна.

Намайг 50 байр зарсан гэж гомдол гаргасан байна. Гэтэл тийм зүйл байхгүй. Мөнгө угаасан тохиолдол ч байхгүй. Би өнөөдрийг хүртэл төрд өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй учраас авлига аваагүй. Надад айх юм байхгүй. Намайг болон ах дүү нар, гэр бүлийг оролдож байгаа нь миний амыг боох хэрэгсэл гэж бодож байна. Зөвхөн над дээр бус бусад улстөрчид дээр ийм арга хэрэглэж дуугүй болгодог. Би гэмт хэрэг үйлдээгүй, намайг яаж ч айлгах гээд нэмэргүй ээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлэхэд.

Намайг байр зарж, мөнгө угаасан гэдэг хүнд гэмт хэрэгт гүтгэх нь өөрөө гэмт хэрэг. Энэ гэмт хэрэгт намайг гүтгэлсэн хүн бол н.Оюунцэцэг гэж хүн. Ерөнхий сайдын хүүхдийн төгөлдөр хуурын багш гэх мэдээлэл ирсэн. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийн багшаар намайг гүтгэж харлуулаад, хэрэг тохно гэж байхгүй. Монгол Улсад дарангуйлал тогтсоны нэг жишээ. Би тэр хувь байцаагчийн ёс зүйгүй, туршлагагүй байдлыг ойлгож болно. Гэхдээ АТГ, хууль сахиулах байгууллагад итгэх ёстой. Маш харамсалтай байна. Ар гэр рүү нь орж байна, би айхгүй байна. Хэнд хууль яаж үйлчилж байна вэ, харъя. Намайг орлогоо нотлох хоёр хоногийн хугацаа өгсөн. Тэгвэл Ерөнхий сайд орлогоо хэдэн сарын хугацаанд нотлох ёстой юм бэ?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.175)
    Баярмаа гишүүн үнэн ярьж байгаа бол тун ч харамсалтай ямар муухай юм бэ???
    2025 оны 05 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top