x

Эрүүгийн хуулийн “нийгэмд аюултай” гэх хийсвэр заалтыг хасах хуулийн төсөл өргөн барив

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар нар 2025 оны тавдугаар сарын гучинны өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хууль санаачлагчдын үзэж буйгаар, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд “нийгэмд аюултай” гэх хийсвэр ойлголтыг хуульчилсан нь хууль ёсны зарчмыг гажуудуулж, шүүх, прокурор, өмгөөлөгч нар тухайн үйлдэл, эс үйлдэхүйг өөр өөрөөр тайлбарлан ял оногдуулах нөхцөл бүрдүүлж байгаа аж. Иймээс “нийгмийн аюул” гэх субъектив шалгуур бүхий заалтыг хасах шаардлагатай хэмээн тусгасан байна.

Түүнчлэн “эрүүгийн хариуцлага” гэх нэр томъёо нь ял, албадлагын арга хэмжээг нэгтгэн ойлгож, ял оноогоогүй этгээдэд ч хариуцлага хүлээлгэх замаар хүний эрхийг хязгаарлаж байгааг шүүмжлэн, ял, албадлагын арга хэмжээг тусад нь хуульчилж, ялгаварлан зааглах шаардлагатай гэж дүгнэжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн “нэг гэмт хэрэгт нэг удаа ял онооно” гэсэн зарчимд нийцэх юм.

Мөн “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг хэрэглэх явцад төрийн байгууллага, албан тушаалтныг “хуулийн этгээд” хэмээн үзэж, тэдний үйл ажиллагаанд хардлага, шүүмжлэл илэрхийлсэн иргэдийг эрүүгийн хариуцлагад татаж байгааг хууль бус гэж үзжээ. Төрийн байгууллага нь тусгай статустай “Монгол Улсын төр” гэсэн нэг л эрх зүйн этгээд учраас “хуулийн этгээд” гэх ойлголтыг хуульд нарийвчлан тайлбарлах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн “мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг задруулсан бол” гэдэг заалт нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримтыг хамарч байгаа нь иргэний мэдэх, илэрхийлэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэж байна. Тиймээс “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт” гэх ойлголтоор нарийвчлан зааглаж, Үндсэн хуультай нийцүүлэх өөрчлөлт хийхийг санал болгосон байна.

Эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмыг тодорхой болгох, хууль ёсны хариуцлагыг шударгаар хэрэгжүүлэхэд чиглэсэн энэхүү хуулийн төсөл нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шүүхийн хараат бус байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж буйг хууль санаачлагчид онцоллоо.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top