x

Хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргах талаар хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 2025 оны тавдугаар сарын гучинны өдөр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлыг улс төр, хууль эрх зүйн бодлогын хүрээнд шинэ шатанд гаргах чиглэлээр өргөн хүрээтэй яриа өрнөв.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улс 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан, харин 2024 онд уг хуулийг шинэчилснээр 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн бүх сум, хороонд нийгмийн ажилтан ажиллаж эхэлснийг онцлов. Түүнчлэн шинэ парламентын анхны чуулганаар хүний эрхийг дээдэлсэн, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх стратеги төлөвлөгөө баталсан талаар танилцууллаа.

УИХ хүүхдийн эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмж, цахим орчин дахь аюулгүй байдалд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд “Үдийн хоол” хөтөлбөрийг зөвхөн бага анги бус дунд, ахлах ангийн сурагчдад хүртээмжтэй болгохоор зорьж буйг дурдав. Мөн санхүүгийн боловсролыг дэмжих чиглэлээр ахлах ангийн сурагчдад зориулсан LEVEL-UP хөтөлбөрийг Монголбанк болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхэлснийг танилцууллаа.

Хүүхдийн эсрэг цахим хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр УИХ тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бол боловсролын хүртээмжийн тухайд орон нутгийн сургуулиудад техник, технологийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж буйг мөн тодотгов.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Монгол Улс хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдсэн анхны орнуудын нэг гэдгийг онцолж, шинэ парламентын даргын манлайллыг үнэлж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хүүхдийн эрхийг эхийн хэвлийд байхаас эхлэн хамгаалах хэрэгцээ шаардлагыг дурдаж, “Үдийн хоол” хөтөлбөрийг бүх түвшний сурагчдад хүртээмжтэй болгох санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, англи хэлний чадварыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж буйгаа дурдав.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг зорилтот бүлгийн хүүхдийн эрх, оролцоог дэмжих чиглэлээр хийж буй ажлаа танилцуулсан бол “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг бүтэн өнчин хүүхдүүдийн халамж, эцэг эхийн хайхрамжгүй байдлын талаар хөндөж ярив.

Энэхүү уулзалтаар олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл УИХ-ын шинэ удирдлагын зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжихэд гаргаж буй санаачилга, бодлогын шинэчлэлд талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах бэлэн байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top