x

Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврыг бүрэн хориглох хууль батлагдлаа

Монгол Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сарын 30-ны чуулганаар цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагааг бүхэлд нь хориглох заалтуудыг тусгасан Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Энэхүү хууль санаачлагдах шалтгаан нь сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой эдийн засгийн хохирол эрс нэмэгдэж, залилан, мөнгө угаах зэрэг гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбоотой. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2023 онд 200 эдийн засгийн гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2024 онд учирсан хохирлын хэмжээ 417.2 тэрбум төгрөгт хүрээд байна.

Түүнчлэн олон улсын мөрийтэй тоглоомын 1XBET гэх сайтаар дамжин Монгол Улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улсууд руу 110 гаруй “агент”-аар дамжин шилжсэн нь эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байгааг баримтаар нотолсон юм.

Хуулийн өөрчлөлтөөр дараах зохицуулалтууд хэрэгжих боломжтой болж байна:

  • Эрүүгийн хуульд зааснаар цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулсан этгээд, мөн түүнийг дэмжин өөрийн данс, цахим мөнгө, утасны дугаар, цахим хаяг ашиглуулсан “агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцно.

  • Зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоомыг сурталчилсан, хүүхэд, залуучуудыг уруу татсан тохиолдолд зөрчлийн хариуцлага оногдуулах эрх зүйн үндэс бүрдлээ.

Хууль батлагдсанаар гарах гол үр дүн:

  • Монгол Улсын валютын гадагш урсгалыг хязгаарлаж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангана. (Өнгөрсөн хугацаанд Монголын гадаад валютын нөөцийн 10 хувьд дүйцэх хэмжээний валют хяналтгүй гадагш гарсан гэх тооцоо бий)

  • Мөнгө угаах, хууль бус орлого нуун дарагдуулах, оффшор руу хөрөнгө шилжүүлэх зэрэг хууль бус үйлдлийг таслан зогсоох нөхцөл бүрдэнэ.

  • Хүүхэд, залуусыг сэтгэл зүйн болон эдийн засгийн донтох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах нөхцөл бүрдэнэ.

  • Цахим гэмт хэрэг, луйврын золиос болох эрсдэлийг бууруулж, иргэдийн амьдралыг санхүүгийн эрсдэлээс хамгаална.

Энэхүү хууль батлагдсанаар цахим орчны хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн найдвартай байдлыг бэхжүүлэх чиглэлд томоохон алхам болж байгаа юм.

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал, ҮСХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top