x

Авлигатай тэмцэх газар 17 байгууллагын 1000 гаруй албан тушаалтанд сургалт зохион байгуулж, эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 2025 оны тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, таслан зогсоох, ил тод, нээлттэй байдлыг сайжруулах чиглэлд чиглэсэн хамтын ажиллагаа өрнүүллээ.

Тус хэлтэс энэ хугацаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв, “Геологи, судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь авлигын эрсдэлийн дүн шинжилгээ хийсэн байна.

Мөн Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК, Батлан хамгаалах яамны харьяа “Бөртэ” ТӨААТҮГ, Гадаад харилцааны яам зэрэг байгууллагуудад авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах тухай зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Хамгийн их анхаарал татаж буй асуудлын нэг бол төрийн байгууллагын үйлчилгээ үзүүлэх явцад хүнд суртал, чирэгдэл үүсэх боломж, авлига болон ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг тодорхойлох ажил байсан бөгөөд энэ хүрээнд нийт 8 дүрэм, журам, шийдвэрт дүн шинжилгээ хийж, сайжруулах шаардлагатай зүйлсийг хянан үзжээ.

Авлигын эсрэг мэдлэг ойлголтыг түгээх зорилгоор өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан сургалтад нийт 17 байгууллагын 1008 албан тушаалтан хамрагдсан байна. Тус сургалтаар хууль эрх зүйн мэдлэг, авлигаас урьдчилан сэргийлэх арга замууд, ил тод байдлыг хэрхэн хангах тухай ойлголтыг түгээж, байгууллагуудын дотоод хяналт, ёс зүйн тогтолцоог сайжруулахад чиглэсэн мэдээлэл өгчээ.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top