x

Завхан, Тувагийн хамтын ажиллагаа бэхжиж, бүс нутгийн түншлэл шинэ шатанд гарч байна

Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл суманд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын өдрүүдийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх олон талт уулзалт, хэлэлцээрүүд болж өндөрлөлөө. Тува Улсаас 140 гаруй бизнес эрхлэгч, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид Завханд хүрэлцэн ирсэн нь хоёр бүс нутгийн харилцаанд чухал ахиц дэвшил авчирсан үйл явдал байлаа.

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Кызыл хотод суугаа Монгол Улсын консул Л.Энхболд болон Тува Улсын төр, хувийн хэвшлийн удирдлагуудын хамтарсан уулзалтаар хоёр орны бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор аялал жуулчлал, мах боловсруулах үйлдвэрлэл, хилийн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх талаар онцгойлон ярилцав. Тувагийн Соёлын дэд сайд Бижик Айлана Алексеевна тэргүүтэй төлөөлөгчид уулзалтад оролцож, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон юм.

Цаашид Арц суурь хилийн боомтыг шатахуун экспортлох чиглэлээр Оросын талын албан ёсны боомтуудын жагсаалтад оруулах хүсэлтийг Завхан аймаг холбогдох төв байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд эерэг хариу ирэхийг хүлээж байна. Үүнтэй зэрэгцэн тус боомтоор дамжуулан хоёр улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа брэнд болсон бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх, сурталчлах боломж нэмэгдэх юм.

Арц суурь боомтоос аймгийн төв хүртэлх 159.5 км хатуу хучилттай замын төсөл эхэлсэн нь эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын салбарт урьд өмнө байгаагүй боломжуудыг нээж буйг хоёр тал онцлон тэмдэглэжээ. Мөн Завхан аймаг, Тувагийн хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн салбаруудад гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон нь бүс нутгийн түншлэлийг илүү бодитой, тогтвортой болгох алхам хэмээн талууд дүгнэв.

Хамтын ажиллагааны энэ шинэ шат нь олон жилийн турш яригдаж ирсэн санаачилгуудыг хэрэгжүүлж, Төв Азийн хоёр хөршийн бүс нутгийн хөгжлийг уялдуулах суурь болохоор байна.

Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top