x

Азийн хөгжлийн банк 2025-2028 онд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх стратеги хэрэгжүүлнэ

Азийн хөгжлийн банк (АХБ)-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн стратеги нь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой байна. Тус стратегийг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулжээ.

Өмнөх буюу 2021-2024 онд АХБ-аас хэрэгжүүлсэн түншлэлийн хүрээнд:

  • 13 цэцэрлэг, 7 сургуулийг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжөөр хангасан

  • 204 км авто зам барьж, олон улсын болон улсын чанартай коридорыг сайжруулсан

  • 8 мВт чадалтай эрчим хүч хуримтлуулах системийг төвийн бүсэд суурилуулсан

  • 3 аймагт нийт 25.5 мВт нарны цахилгаан станц, 3.6 мВт.ц багтаамжтай цэнэг хураагуур суурилуулсан

  • 9 аймагт 27 мянган м³ хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан

  • “Боршоо”, “Алтанбулаг”, “Бичигт” хилийн боомтын дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн

  • Эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт 10 төсөл хэрэгжүүлж, 41 сая ам.долларын бонд гаргасан байна

Шинэ түншлэлийн стратеги нь:

  1. Эдийн засгийн төрөлжсөн өсөлт, хүртээмжийг дэмжих

  2. Тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй хөгжлийг дэмжих

  3. Институцийн чадавх, бодлогын шинэчлэл, дижитал шилжилт, жендерийн тэгш оролцоог нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлтэй.

Сангийн сайд Б.Жавхлан "Бүсчилсэн хөгжил, дэд бүтэц, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал шилжилтийг түргэсгэх, эмэгтэйчүүд, охидын оролцоог нэмэгдүүлэх, мөн чухал ашигт малтмалын салбарыг стратегид тусгасан нь онцлог" гэдгийг тэмдэглэв.

АХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Шеннон Коулин "Энэ удаагийн стратеги нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлж, санхүүжилтийн хэлбэрийг төрөлжүүлэх, чадварлаг ажиллах хүч бэлтгэх, эрчим хүчний шилжилт хийхэд чиглэнэ. Мөн бодлогын шинэчлэлийг хамтран хэрэгжүүлж, хувийн хэвшилд зориулсан шууд зээл, хөрөнгө оруулалтыг хийх боломжтой" гэж онцоллоо.

Урьдчилсан байдлаар энэхүү түншлэлийн стратегийн хүрээнд 1.2–1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк, Сангийн яам

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top