x

“Огцрох амархан” жагсаалын төлөөллийг УИХ-ын дарга хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр “Огцрох амархан” жагсаалын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцсон байна.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд иргэдийн дуу хоолойг хүндэтгэж буйгаа илэрхийлж, олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент нээлттэй, олон ургальч байр суурь баримтлан ажиллаж байгааг онцлов. Тэрбээр анх удаа сонгогдсон олон гишүүнтэй парламент аливаа асуудлыг хуульд заасан журмын дагуу ил тод хэлэлцэнэ гэдгийг тодотголоо.

Жагсагчдын төлөөлөл шударга ёсны зарчмаар гарч ирсэн Ерөнхий сайдын талаар үүссэн бухимдлаас үүдэн залуус жагсаал хийж эхэлсэн хэмээгээд, УИХ-д хандаж уулзах хүсэлтээ илэрхийлж, энэ хүсэлтийг хүлээн авсанд талархал илэрхийлсэн юм.

Тэд дараах гурван үндсэн шаардлагыг тавьжээ:

  1. Ерөнхий сайд хариуцлага хүлээж, огцрох

  2. Эвслийн Засгийн газрыг дэмжихгүй

  3. Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа

Мөн парламент сөрөг хүчинтэй, хяналттай байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

Үүнд хариу өгсөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хяналтын тогтолцоог сайжруулахын төлөө байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдаас өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хууль зүйн процесс эхэлснийг дурдсан байна. Байнгын хороо уг төслийг ирэх Даваа гарагт хэлэлцэж эхэлж, ирэх Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн УИХ-ын 126 гишүүн шаардлагуудыг хуралдааны үеэр авч үзэж, хариулт өгөх боломжтой гэдгийг онцолсон байна.

Жагсагчдын зүгээс сонгосон парламент нь өөрсдийнх нь дуу хоолойг сонсож, хуульд заасан журмын дагуу мэдээлэл өгч буй нь УИХ-д итгэх итгэлийг нэмэгдүүлж буйг онцолсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар мэдээллээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top