x

Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд нийслэлийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ болон нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран “Бүсчилсэн хөгжил–Төрийн албаны манлайлал” зөвлөгөөнийг нийслэлд зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөнд нийслэлийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний салбарын 1200 гаруй албан хаагч оролцож, бодлого, практикийн түвшинд сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэн, сайн туршлагаа солилцлоо.

Төрийн албанд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 226 мянга гаруй албан хаагч ажиллаж байгаа бол зөвхөн нийслэлд энэхүү бүсчилсэн зөвлөгөөн болж байгаагаараа онцлог байв. Зөвлөгөөний хүрээнд төрийн албан хаагчдын тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн шинэчлэл, ёс зүйн хэм хэмжээ, шатлан дэвших боломж, карьер хөгжил зэрэг сэдвээр цогц хэлэлцүүлэг өрнөсөн юм.

НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Төрийн албан хаагчдын цаашдын хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлох бодлогын шинжтэй зөвлөгөөн болж байна” хэмээн онцолсон бол Төрийн албаны зөвлөлийн дарга П.Цэдэвсүрэн эмэгтэй албан хаагчдын 64.3 хувийн төлөөллийг онцолж, тэдний хөгжил дэвшлийг дэмжих чиглэлд анхаарна гэдгээ илэрхийллээ.

Мөн ЗГХЭГ-ын Хүний нөөцийн газрын дарга П.Сарангэрэл “Ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэглээ” сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг хийж, хуульд оруулах өөрчлөлтийн талаар оролцогчдоос санал авч буйг мэдэгдсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан хэлэхдээ, “Бүсчилсэн зөвлөгөөний хүрээнд ЕБС-ийн 300 гаруй ахлах ангийн сурагчдыг хамруулсан “Төрийн алба – Бидний ирээдүй” уулзалтыг зохион байгуулсан. Энэ нь ирээдүйн төрийн албан хаагч болох хүсэлтэй хүүхдүүдэд мэдлэг, ойлголт өгөх зорилготой байлаа” гэлээ.

Зөвлөгөөний дүнд төрийн албан хаагчдын хөгжлийн хэтийн төлөв, шинэчлэлийн суурь ойлголт, олон нийтийн оролцоонд тулгуурласан төрийн манлайллын хэлбэрүүд тодорхойлогдож байна.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл, НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top