x

Зудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тайланг НҮБ-д танилцууллаа

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай хамтран “Зудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ” болон “Зудын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөлөл”-ийн тайланг боловсруулж, өнөөдөр НҮБ-ын төв байранд танилцууллаа. Энэхүү үнэлгээний ажлыг НҮБХХ ахалж, ОУШХБ, ХХААБ, Улаан загалмайн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, ОБЕГ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлсэн юм.

Тайлангийн хүрээнд 2023–2024 оны зудын богино болон урт хугацааны нөлөөллийг олон өнцгөөс хэлэлцэж, гамшигт үзэгдлийн өмнөх бэлтгэл болон хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх шаардлагыг онцлон дурдсан. ОБЕГ-ын дэд дарга Ц.Уранчимэг “Гамшигт нэрвэгдсэний дараа биш, харин гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах ёстой” хэмээн илтгэлдээ дурдсан юм.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн “Зуд бол уур амьсгалын хямрал аль хэдийн бодит болсны илрэл. Гэвч энэ нөхцөл байдалд төр, олон улсын байгууллагууд, иргэд хамтдаа ажиллаж чадвал хөгжлийн боломж ч бий” хэмээн онцолсон бол НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Зуд бол байгалийн гэлтгүй нийгэм, эдийн засгийн бүх салбарт цохилт өгч буй хөгжлийн сорилт” гээд нөхцөл байдлыг эрт даван туулах урт хугацааны бодлого, хөрөнгө оруулалтын шаардлагыг анхаарууллаа.

Хэлэлцүүлэгт УОК, ХХААХҮЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Ус, цаг уур, орчны судалгааны хүрээлэн, Боловсролын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, зудын үеийн хүндрэл бэрхшээл, цаашдын бодлогын чиглэлийг санал болгосон. Түүнчлэн судалгаагаар зуд нь ДНБ-д оруулах хөдөө аж ахуйн салбарын хувь нэмрийг 2024 оны эхний есөн сард 27 хувиар бууруулсан, шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж, жендэрт суурилсан хүчирхийллийг ч даамжруулж буйг дурджээ.

Тайлангийн бодлогын зөвлөмжид:

  • Эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулах

  • Малын даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх

  • Газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх

  • Нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулах

  • Хөдөө орон нутгийн дэд бүтэц, дасан зохицох чадавхад зориулсан хөрөнгө санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг багтаасан байна.

Эх сурвалж: НҮБХХ, ОБЕГ, ХХААХҮЯ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 13 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 13 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 13 цаг 48 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 14 цаг 17 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 17 цаг 36 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 17 цаг 38 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 17 цаг 39 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 17 цаг 48 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 17 цаг 50 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна 18 цаг 30 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 18 цаг 31 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна 19 цаг 55 мин Гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээг цахимжуулж, ангиллыг 54 болгон нэмэгдүүлэв 20 цаг 10 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваариар, нэг өдөр цахимаар ажиллана 20 цаг 10 мин АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ 20 цаг 13 мин Марк Цукерберг өөрийн хиймэл оюунт дижитал ихрийг бүтээж байна 20 цаг 14 мин Улаанбаатар трам төслийн эхний шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрнө 20 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ 20 цаг 16 мин БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ 22 цаг 1 мин Азийн хэйболын АШТ-ээс Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ 22 цаг 2 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Top