x

Монгол, Туркийн стратегийн түншлэлийг бататгах уулзалт болов

УИХ-ын гишүүн, Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар, бүлгийн гишүүн Д.Бум-Очир нар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр С.Зулпхар Элчин сайдад баяр хүргэж, хоёр орны стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах үйл хэрэгт амжилт хүслээ. Тэрбээр хоёр улсын улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Монгол, Турк хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар “иж бүрэн түншлэл”-ээс “стратегийн түншлэл” рүү дэвшин, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтыг тавьсныг дурдлаа.

Элчин сайд Башак Гэнч Юксэл харилцааны шинэ шат эхэлж байгааг онцолж, түүх, соёлын нийтлэг үнэт зүйлтэй хоёр орны хувьд эдийн засгийн хамтын ажиллагааг төрөлжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг илэрхийллээ. Туркийн бизнес эрхлэгчид Монголын зах зээлд хамтран ажиллах сонирхлоо улам бүр нэмэгдүүлж байгаа аж.

Уулзалтын үеэр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг TIKA Монголд 30 жилийн хугацаанд 870 гаруй төсөл хэрэгжүүлж, 50 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн талаар дурдсан бөгөөд энэ нь хоёр орны хөгжлийн түншлэлд бодит хувь нэмэр оруулсан гэж үнэлжээ. Түүнчлэн Турк улсын тэтгэлгээр 2500 монгол оюутан сурч, мэргэжлээрээ эх орондоо ажиллаж байгаа нь иргэд хоорондын найрамдлыг гүнзгийрүүлж байгааг онцолсон байна.

Д.Бум-Очир гишүүн боловсрол, археологи, соёлын салбарын хамтын ажиллагааг шат ахиулах бодит санал санаачилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцсэн бөгөөд хоёр тал парламент хоорондын харилцаа бол стратегийн түншлэлийн тулгуур гэдэгт санал нэгджээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top