x

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийн нөхцөл шинэчлэгдэж, зээлийн дээд хэмжээг нэмэгдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг баталлаа.

Шинэчлэгдсэн журамд зааснаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 36 сар хүртэл хугацаатай, арилжааны банкаар дамжуулан олгох боломж хэвээр үлдсэн. Үүн дээр нэмэгдэн:

  • Хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг 5–10 сая төгрөгийн хооронд олгох нөхцөлийг хадгалсан.

  • Зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлж,

    • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 20 сая төгрөг,

    • Нөхөрлөл, хоршоо байгуулагч болон гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэдэд 40 сая төгрөг олгохоор өөрчилсөн.

Энэхүү өөрчлөлт нь инфляцын түвшинтэй уялдуулсан шийдвэр бөгөөд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм.

2020–2024 оны хооронд:

  • Жижиг зээлд 5,551 иргэн, ААНБ хүсэлт гаргаснаас 47.9% (2,662 нь)

  • Санхүүгийн дэмжлэгт 38,331 иргэн, ААНБ хүсэлт гаргаснаас 64.7% (24,816 нь) тус тус хамрагдсан байна.

Жижиг зээлийг дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах эрхийг өмнө нь төв яам хариуцдаг байсан нь төвлөрөл ихтэй, шат дамжлага нэмэгддэг байжээ. Харин шинэ журамд энэ үүргийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахаар болсон нь зохион байгуулалтыг илүү уян хатан, шуурхай болгох боломж бүрдүүлж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top