x

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөлөө. Энэхүү айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 62 жилийн дараа Австрийн төрийн тэргүүн анх удаа Монголд айлчилж буй онцлог үйл явдал боллоо.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа гүнзгийрүүлж, улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Талууд хамтран “Монгол-Австрийн хамтарсан тунхаглал” гаргаж, цаашдын стратегийн түншлэлийн үндэс суурийг тавив. Айлчлалын үеэр Засгийн газар болон байгууллага хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд үүнд:

  • “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” – хоёр улсын иргэдийн тэтгэвэр, нийгмийн даатгалын эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэс бүрдүүлсэн,

  • Санхүүгийн өмнөх хэлэлцээрүүдийг үргэлжлүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.

Мөн уул уурхай, инновац, эрчим хүч, ашигт малтмал, кибер аюулгүй байдал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр талууд тохиролцсон юм.

Айлчлалын хүрээнд болсон бизнесийн дугуй ширээний уулзалтад Монголын талаас 80 орчим аж ахуйн нэгж, Австрийн 7 салбарын 22 компанийн төлөөлөгч оролцсон бөгөөд хөнгөн үйлдвэр, хүнс, эрүүл мэнд, ногоон технологи, төмөр зам, барилгын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг ярилцжээ. Энэ нь Австриас хөрөнгө оруулалт татах, Монголын бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарц нээж өгч байна.

Австрийн Ерөнхийлөгчийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Австриас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Андреас Рийкен, бусад албаны төлөөлөгчид үдэж гаргалаа.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top