x

“Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Авлигатай тэмцэх газар хамтран авлигын эсрэг нийгмийн ухамсар, соён гэгээрүүлэх зорилготой “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг 2025 оны тавдугаар сарын 24-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн гол зорилго нь олон нийтэд авлигын нийгмийн хор хөнөөлийг ухуулан таниулах, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, иргэдийг авлигыг үл тэвчих хандлагад уриалах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдээлэл, зөвлөгөө хүргэхэд чиглэжээ.

Үйл ажиллагааны хүрээнд:

  • “Шударга ёс: Сэтгэхүй хөгжүүлэх бодлого” ном – 500 ширхэг

  • “Сургамжит өгүүллэг” ном – 1000 ширхэг

  • “Иргэн та авлигын эсрэг юу хийж чадах вэ?” нугалбар – 1000 ширхэг

  • “Авлигатай тэмцэх газарт хэрхэн өргөдөл, гомдол, мэдээлэл гаргах вэ?” нугалбар – 1000 ширхэг

эдгээр хэвлэл мэдээллийг иргэдэд тарааж, тэдэнд зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн байна.

Мөн өдөрлөгийн хүрээнд хүүхэд, залуучуудын дунд “Шударга байх хамгийн гоё” нэртэй гэр бүлийн хөгжөөнт тоглоом зохион байгуулж, 300 гаруй хүүхдэд шударга ёсны талаарх зургуудыг сонгуулж, нүүрэн дээр нь зураг зурж өгсөн байна. Үүнээс гадна иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, гурван хүнд шагнал гардуулсан бол гар зургийн уралдаанд түрүүлсэн долоон хүүхдэд дурсгалын зүйл гардуулсан талаар НЗДТГ мэдээлжээ.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top