x

Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.27/ хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчнөөс нас барах магадал 35 хувь, дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100 мянган хүнд ногдох төвшин 214.7, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын 10 мянган хүнд ногдох шалтгаан 21 байгаа нь 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд оноо буурч байгаа нь сайжруулах шаардлагатай чиг хандлага бүхий үзүүлэлт болсон гэв.

Засгийн газраас Эрт илрүүлэг урьдчилсан үзлэгийг 2022 оны тавдугаар сарын 21-нээс эхлэн улс орон даяар зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1.6 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 49.5 хувийг эзэлжээ.

Эрт илрүүлгийн дүнгээр 1.5 сая хүнд ямар нэг өвчлөлийн сэжигтэй тохиолдол  бүртгэгдсэн. Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 15.3 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 9.8 хувь шээс,  бэлгийн замын тогтолцооны өвчин, 7.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.2 хувь нь амьсгалын замын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж байна. Мөн 0-17 насныхан дунд шүд цооролт 78 хувийг эзэлжээ.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шинэ дарга оччихсон дарга цэргийг нь хөдөлгөнө гээд бөөн хар хэрүүл байгаа юм билээ. Нэг дарга очсон бол урдах ажлаа л хийнэ биз, тэр олон эмч нарыг бужигнуулж нааш цааш болгох ямар хэрэгтэй юм бэ. Нэг дарга очихдоо нэлээд хэдэн хүн дагуулж очно гэсэн Монгол Улсын хууль байдаг юм уу. Байгаа хүмүүстэй нь хамтарч ажиллаж чадахгүй бол өөрөө явах хэрэгтэй шүү дээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиход бас ийм асуудал ярьсан. Нэг дарга биш Монгол Улсын хүүхдийн амь нас яригдаж байгаа ш дээ. Манай Монголд баг бүрдүүлнэ гэж хавийн юмыг самардаг хөгийн юмаа болих хэрэгтэй.  Дарга болсон хүнд таалагдвал ажил явдаг, таалагдахгүй бол чөлөөлөгддөг байдлаа болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Идэрээ гишүүн хэллээ үнэний ортой. Надад бас санал гомдол ирээд байгаа. Эрүүл мэндийн байгууллагыг өөрийг нь эрүүл байлгах хэрэгтэй байгаа. Төрөх эмнэлэгт тэтгэвэртээ гарсан цагдаагийн баахан хурандаа томилоод гүйцэтгэх ажиллагаа хийгээд жилийн дотор 100 гаруй хүнийг нь хөөгөөд явуулсан тохиолдол ч гарч байсан.

Энэ асуудалд сайд анхаараарай. Нийслэлийн эрүүл мэндийн газар гээд бужигнуулдаг нөхөд байдаг юм билээ. Сэтгэцийн эрүүл мэндийн газар, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт очиход дарга нар нь УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх шаардлагагүй гэдэг хандлагаар хандаж байсан. Ингэж болохгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Эрт илрүүлэг аян энэ жил өрнүүлнэ. Яаж зохион байгуулах вэ санхүүжилтийг нь хэрхэн хийх вэ?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Эрт илрүүлэг аяныг аль болох бага зардлаар их өвчлөлийг илрүүлдэг, олон улсад хийгддэг урьдчилсан үзлэг рүү чиглүүлнэ. Ирээдүй болсон хүүхэд ,залуучуудаа эрүүл байлгаж байж, Монгол Улс эрүүл үндэстэн болно гэдэг зорилго руу чиглүүлж байна. Тийм учраас нярайн эрт илрүүлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэг, байгууллагад суурилсан эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top