x

Хүннү хотод тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах ажил эхэлж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинээр байгуулагдах Хүннү хотын бүтээн байгуулалтын хүрээнд тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах асуудлаар барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

Одоогийн байдлаар Монгол Улс барилгын материалынхаа 70 хувийг импортоор авдаг бөгөөд 2025-2028 онд нийслэлд хэрэгжих томоохон төслүүдийн хэрэгжилттэй холбоотойгоор энэ хэрэгцээ хоёр дахин, зарим тохиолдолд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал зэрэг эрсдэлүүд нэмэгдэх хандлагатай байна.

Энэ нөхцөл байдлыг харгалзан, Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөлтэй хамтран Хүннү хотод барилгын материалын логистикийн төв байгуулах асуудлаар хэлэлцэж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллахаар зорьж байна.

Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр уулзалтын үеэр хэлэхдээ:
“Хүннү хотын үндсэн чиг үүргийн нэг нь тээвэр логистикийн төвийг байгуулах. Энэ хүрээнд Багахангай–Хүннү хотын чиглэлийн салбар төмөр замын ажил нэг сарын өмнөөс эхэлсэн. Цаашид барилгын материалын нийлүүлэлтийн үйл ажиллагааг цогц байдлаар төлөвлөж, бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг өргөнөөр оролцуулах шаардлагатай” гэж онцоллоо.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулж буй анхны дагуул хот болох Хүннү хотын хөгжлийн төлөвлөлт нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, барилгын нийлүүлэлтийн өртгийг бууруулах, логистикийн оновчтой сүлжээ байгуулах зэрэг олон талын үр өгөөжтэй гэж салбарын төлөөллүүд дүгнэж байна.

Эх сурвалж: НЗДТГ, Хүннү хотын Захирагчийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top