x

Батлан хамгаалах салбарт 60 автомашинаар парк шинэчлэл хийв

2025 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд нийт 60 автомашинаар техник хангалтын парк шинэчлэл хийж байгаа бөгөөд өнөөдөр буюу тавдугаар сарын 27-нд Батлан хамгаалах яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Suzuki Jimny” маркийн 18 автомашин хүлээлгэн өглөө. Энэ нь сүүлийн арван гаруй жилийн хугацаанд техникийн шинэчлэл огт хийгдээгүй байсан салбарт хийгдэж буй томоохон ахиц юм.

Парк шинэчлэлийн хүрээнд гуравдугаар сард энхийг сахиулагчдын техник хэрэгслийг 22 автомашинаар, тавдугаар сарын 26-нд “Ниссан Навара” маркийн 20 автомашинаар тус тус шинэчлэн, цэргийн ангиудын төлөөлөлд гардуулжээ. Ийнхүү 60 автомашинаар хангаж, салбарын техникийн бэлэн байдлыг эрс сайжруулсан байна.

Батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд зөвхөн техник шинэчлэл бус, хүний нөөцийн хөгжлийг ч анхаарч буйг онцолж болох юм. Тухайлбал, 20 жилийн дараа “албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг шинэчлэн баталсан бол, хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрийг 2025 онд шинэчлэн боловсруулжээ.

Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хугацаат цэргүүд цэргийн мэдлэгийн зэрэгцээ англи хэл, компьютерын анхан шатны мэдлэг эзэмшиж, жолооны үнэмлэхтэй халагдах боломж бүрдсэн. Мөн арматурчин, өрлөгчин, мужаан, гагнуурчин, ойчин, машин механизмын оператор, жолооч зэрэг эрэлттэй мэргэжлээр сургалт авч, мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх боломжтой болсон нь нийгэмд шилжих бэлтгэлийг хангах алхам болж байна.

Түүнчлэн цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчилж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг үнэлэх, урамшуулах шинэ тогтолцоог бий болгосон. Шалгуур хангасан алба хаагчид нэгдүгээр зэрэгт 20 хувь, хоёрдугаар зэрэгт 15 хувь, гуравдугаар зэрэгт 10 хувь нэмэгдэл авах боломжтой болсон нь цэргийн албаны нэр хүнд, үр өгөөжийг улам нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top