x

Монгол, Австрийн төрийн айлчлалын хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөтгөх уулзалт болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад хүрэлцэн ирээд буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын нэг чухал үйл явдал нь өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болсон “Дугуй ширээний бизнес уулзалт” байв. Уулзалтыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран зохион байгуулсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой, урт хугацааны итгэлцэлд тулгуурласан байдлаар хөгжүүлэхийг зорьж буйг онцлоод, Австрийн дэвшилтэт техник, технологи, туршлага нь манай улсын 14 стратегийн мега төсөлд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов. Мөн Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр экспортлох боломжийг ашиглан хамтын ажиллагааг тэлэхийг уриалав.

Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өөрийн үгэндээ худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан эрчимжүүлэх нь хоёр орны иргэдийн ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн Австри улс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт Монгол Улстай туршлагаа хуваалцахад бэлэн байгааг мэдэгдэв. Түүнчлэн Монголын эдийн засгийн өсөлт Австрийн олон компаниудын анхаарлыг татаж байгааг онцлон дурдав.

“Дугуй ширээний бизнес уулзалт”-д Монголын талаас 80 орчим компани, Австрийн долоон салбарыг төлөөлсөн 22 аж ахуйн нэгж оролцсон бөгөөд талууд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ түншлэл байгуулах, технологи, ноу-хау шилжүүлэх талаар санал солилцов.

Одоогийн байдлаар Монгол Улс Австрид гянтболдын хүдэр, баяжмал, савхин хувцас, ямааны ноолуур, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Австриас техник, машин механизм, хими, эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, автоматжуулалтын тоног төхөөрөмж импортолдог байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МҮХАҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top