x

Монгол, Австри эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхээр тохиролцлоо

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллийн төрийн айлчлалын хүрээнд Австрийн Холбооны эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Филип Гади тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд зочилж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар албан ёсны уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар Монгол, Австрийн Засгийн газар хооронд хэрэгжиж ирсэн нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд амжилттай хэрэгжсэн төслүүдийн үр дүнг дүгнэж, цаашдын боломжуудыг хэлэлцсэн байна. Мөн айлчлалын хүрээнд хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх зорилгоор нэн хөнгөлөлттэй зээлийн дөрөв дэх удаагийн санамж бичгийг хэрэгжүүлэх, шинэ төслүүдийг эхлүүлэх талаар санал солилцжээ.

Талууд дараах чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлэв. Үүнд:

  • Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний төвүүдийг хөгжүүлэх

  • Эрүүл мэндийн хог хаягдлын менежментийг сайжруулах

  • Сэргээн засах болон эрчимт эмчилгээний хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах

  • Олон улсын стандарт хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээр төвлөрүүлэн худалдан авах тогтолцоо бүрдүүлэх

Энэхүү уулзалт нь хоёр орны эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг илүү үр дүнтэй, стратегийн түвшинд хөгжүүлэх суурийг тавьж байгаагаараа онцлог юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top