x

"Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй" ном уншигчдын хүртээл болов

“The State and Legal Traditions of Mongolia: An Historical Overview” болон "Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй" номын нээлт өчигдөр боллоо.

Шихихутуг их сургуулийн зөвлөх профессор, академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар, Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан нарын хамтын “Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал” бүтээлийг орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр “The State and Legal Traditions of Mongolia: An Historical Overview” нэрээр орчуулан олон улсын зах зээлд борлуулж эхэллээ. Тус номыг Нидерландын Хааг хотод төвтэй Melrose Legal Publishers хэвлэлийн газар англи хэлээр хэвлэжээ.

1996 онд анх хэвлүүлсэн эл бүтээл Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын суралцагч, судлаачдын судалгааны нэн хэрэгцээт эх сурвалж, “ширээний” ном нь болж 1998 онд Шинжлэх Ухаан Технологийн сангийн шилдэг бүтээлээр шалгарч байсан бол 2008 онд Японы шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн Кэриямагийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.

Мөн хууль зүйн их, дээд сургуулиудын Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлийн анхны сурах бичгийн нэг болж 1996 онд хэвлэгдэж байсан “Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй” сурах бичиг гурав дахь удаагийн хэвлэлтээс гарч уншигчдад хүрч байна. Тус бүтээлийг Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Шихихутуг их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар нар хамтран бичжээ. Монгол Улсын хууль зүйн боловсрол олгож буй их, дээд сургуулиудын суурь сурах бичиг болсон энэхүү ном Үндсэн хуулийн үзэл санаа, зарчим, үнэт зүйлсийг тайлбарлан таниулах замаар эрх зүйн сэтгэлгээг хөгжүүлж, онол-практикийн анализ хийх чадамжийг төлөвшүүлэх юм. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top