Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны тавдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд нийт 649 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгасан талаар мэдээллээ. Эдгээрээс 323 нэр дэвшигчийн мэдүүлгийг бүрэн хянан шийдвэрлэсэн бол үлдсэн 326 нэр дэвшигчийн мэдээлэл одоогоор шалгалтын шатандаа үргэлжилж байна.
Мөн дээрх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нийт 77 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 22-г нь хянан шийдвэрлэсэн байна. Үлдсэн мэдээллүүдийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд долоон албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгасан бол иргэдийн өргөдөл, гомдлын дагуу гурван албан тушаалтны ХАСХОМ-ийг шинээр шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар