x

Ц.Туваан: Шатахууны үнийн өсөлтөд төрөөс шууд оролцох боломж хязгаарлагдмал

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн зарим шатахуун түгээх станцуудад АИ-92 шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.

Сайд Ц.Тувааны мэдээлснээр, 5-р сарын 5-нд нефть импортлогчидтой уулзалт хийж, 25-ны өдөр дахин хэлэлцэх тохиролцоо хийсэн ч импортлогчид яриагаа зөрчиж, гэнэт үнэ нэмэх шийдвэр гаргасан байна. Үүнд холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон үнийн зөвлөл хамтран ажиллаж, мэдэгдэл гаргасан бөгөөд амралтын өдрүүдэд ч нөхцөл байдлыг хянаж ажилласан гэв.

Импортлогч компаниудын зүгээс үнэ нэмэх шалтгаанаа валютын ханшийн өсөлт гэж тайлбарлаж байгаа бол Ц.Туваан сайд энэ байр суурийг няцаан:
“Гадаад зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдээгүй. Харин дизель түлшний үнэ тонн тутамдаа 100 ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна” гэж мэдэгдлээ.

Мөн Шунхлай компаниас АИ-92-аас бусад төрлийн шатахуун, дизель түлшний үнийг бууруулсан талаар мэдээлэл ирснийг дурдсан бөгөөд энэ бол зөвшилцлийн үр дүн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Гэсэн ч тэрбээр шатахууны үнийн зохицуулалтын талаар:
“Яам болон төрийн зүгээс үнэ нэмсэн асуудалд шууд авч хэрэгжүүлэх арга хэмжээ хомс байдаг. Бид зах зээлийн зарчмаар, зөвшилцөл байдлаар ажиллах шаардлагатай” хэмээн тайлбарлав.

Ард иргэдээс ирсэн гомдолд үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар руу хандсан бөгөөд үнийн зөвлөл албан ёсоор дахин хуралдаж, нөхцөл байдлыг үнэлэх юм. Сайд Ц.Туваан нефть импортлогч компаниудыг энэ асуудалд илүү хүлээцтэй хандах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд “улс төрийн нөхцөл байдал, иргэдийн сэтгэлзүй ийм байхад үнийн асуудлыг давхцуулан сөхөх шаардлагагүй байсан” хэмээн анхааруулсан байна.

Одоогийн байдлаар шатахууны нөөц хангалттай, нэг сараас дээш хугацаанд тогтвортой байдлаар хангах хэмжээнд байгаа гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top