x

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын бүсийн зөвлөгөөн Сэлэнгэд болов

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын бүсчилсэн зөвлөгөөн 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн холбогдох салбарын 87 удирдах албан тушаалтан оролцож, салбар хоорондын бодлого, төлөвлөлтийн асуудлаар санал солилцон, бүс нутгийн онцлогт нийцсэн шийдлүүдийг хэлэлцлээ.

Зөвлөгөөний үеэр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийн брэндинг, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын бодлогыг урт, дунд, богино хугацаанд хэрхэн төлөвлөх тухай чухал байр сууриа илэрхийлж, 2026 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах зорилгоор зөвлөгөөнийг зохион байгуулж байгааг онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт соёл, урлагийн 26 байгууллагад 300 гаруй, спортын салбарт 140 гаруй албан хаагч ажиллаж, ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлж байна. Аймгийн хэмжээнд нүүдлийн соёлын өвийг хадгалах, сурталчлах, соёлын бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг сайжруулах, нийтийн биеийн тамирыг дэмжих зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгааг мөн танилцуулсан.

Зөвлөгөөний үеэр ажил, хөдөлмөрөөрөө манлайлсан зарим ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Үүнд:

  • “Алтан гадас” одон: Сэлэнгэ аймгийн Орхон сумын Соёл, спортын төвийн дарга Б.Амартуяа

  • “Хөдөлмөрийн хүндэт медаль”: Сэлэнгэ аймгийн СУАЖЗГ-ын ажилтан С.Мөнгөнцэцэг

  • “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг: Төв аймгийн Заамар сумын СТ-ийн дарга Г.Ууганбаяр

  • ССАЖЗЯ-ны “Жуух бичиг”:

    • Төв аймгийн Баяндэлгэр сумын соёлын төвийн дарга Б.Түвшинбаяр

    • Төв аймгийн Баян сумын соёлын төвийн дарга Ш.Өнөржаргал

    • Дархан-Уул аймгийн СУАЖЗГ-ын мэргэжилтэн Б.Долгормаа

    • Сэлэнгэ аймгийн СУАЖЗГ-ын мэргэжилтэн С.Хишгээ

Энэхүү зөвлөгөөн нь бүс нутгуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, туршлага хуваалцах, үндэсний үнэт зүйлсийг түгээх, соёлын бодлогын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал алхам болж өнгөрлөө.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлалын яам

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top