x

Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго!

Гэрийнхээ асуудлыг нам руу чирж орон хамтарсан Засгийн газраараа туг тахиж орхисон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тунирхал төрийн зовлон болж мэдэх шинжтэй. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдах байсан ч цуцлагдав, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хуралдах товтой ч хойшилсоор үдээс хойш эхлэв. Төрийн ажил нэг цаг ч саатах учиргүй ч Засгийн газар огцрох чимээнээр гацаж эхэллээ.

Дөнгөж сая эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаа ч 23 сайдаас ердөө долоо нь л оролцов. Засгийн газрын өргөн мэдүүлсэн чухал төслийг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд нар алга.

Яам, агентлагуудад ажил хийж байгаа дарга алга. Сайд нь огцрох сургаар дарга нар нь алга болж, тамга тэмдэг дарах ёстой ажлууд хүлээлтэд шилжив. Засгийн газар огцрох нөхцөл бүрдсэнээс олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан Монгол Улсын Засгийн газрын бондуудын ханш ч унаж эхэлсэн байна.

Энэ бол ирээдүйд төлөх өрийн хэмжээ өсөхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт зай авахын эхний дохио юм.

Харин манай дээдсүүдэд улс орны эрх ашгаас илүүтэй яаж дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын гишүүн болох нь л бүхнээс чухал болж хувирав. Хөгжмөө ч захиалж, нэр усаа сайдад горилогчдын нэрс дунд оруулан сэвүүлсээр…

МАН ч гэж мам болсон нам хойно ирэх Даваа гаригт Бага хурлаа дахин зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн асуудлыг хэлэлцэх сураг гарах.  Учир нь, өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаараа хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэн, Ардчилсан намыг явуулах шийдвэр гаргасан. Харин ирэх долоо хоногт Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх чимээ гарах нь тэр. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахгүй гүрийсээр өнөөдрийн ажлын цаг дуусгах шинжтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүсэлтээ гаргахгүй бол ирэх Даваа гаригт МАН-ын Бага хурал товлогдох худлаа болно.  Нэг ёсондоо Ерөнхий сайдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг дахиад л хүлээнэ гэсэн үг.

Уг нь олон нийт ч улс төрийн хүрээнийхэн ч Ерөнхий сайдыг хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол чөлөөлөгдөх хүсэлтээ даруй гаргаж, гэрийнхээ хэргийг төрийн зовлон болгож удаалгүй асуудлыг хурдхан шийдэх талд шийдвэрээ гаргаад явахыг хүссэн  Гэвч хүүгийнхээ тансаглалд тайлбар хийлгүй долоо хоног гүрийж, төв талбайд олон нийт хөрөнгө орлогоо нотлохыг шаардан жагссаны эцэст сая нэг юм сэхээ авч тайлбар хийсэн шиг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс буухдаа ч бас алгуурлах л шинжтэй.

Бас болоогүй Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас явбал 14 мега төсөл хэрэгжихгүй гэдэг сэвээ сошиалыг дарангуйлж эхлэх нь тэр.  Гэрийнхээ зовлонг шийдэж чадахгүй байгаа хүн улсын зовлонг дааж ажиллалаа юу. Хүн нь солигдохоор төсөл нь явдаггүй юм бол тийм хэврэг төсөл хэрэгжүүлэх шаардлага бий юу. Монгол төрийн ажил хэн нэгэн явахаас үл шалтгаалж зогсох учиргүй, урагшлах ёстой.  Тиймээс МАН УИХ-ын 2024 оны сонгуульд сонгогчдоос 68 суудал авсан ноён нуруугаа бодсон ч Ерөнхий сайдын гэрийн хэргийг төрийн зовлон болгож удаах талд зогсмооргүй байна.

Улс төрийн цаг нь дууссан цагт хэн ч байсан явах л болдог.  Улсаа боддог Ерөнхий сайд, улсаа боддог улс төрийн хүчин юм бол дараагийн нүүдлээ яаралтай хийгээд улс орныхоо асуудлыг цаг алдалгүй шийдвэрлээд явна уу.

Тарифын дайнаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл төсвийн орлогыг бууруулсаар модоо бариулж мэдэхээр байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (12.7%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (14.4%) их наяд төгрөгөөр тус тус буурсныг зарласан. Энэ хэвээр орлого буурсаар байвал төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг тавихад ч хүндрэлтэй тулж болзошгүй. Иймээс улс орноо бодоод аль, аль талдаа асуудлаа яаралтай шийдэн, төрийн ажлыг гацаахгүй байхад анхаарна уу.

Г.Хорол, news.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top