x

Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Александар Саша Бодироза тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр НҮБ-ын Хүн амын сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд тодорхой үр дүнд хүрч байгаад талархал илэрхийлж, ялангуяа эхийн эндэгдлийг бууруулах чиглэлд гарсан ахиц нь бодитой амжилт хэмээн онцолсон юм.

Түүний хэлснээр, 100 мянган төрөлт тутамд 200 орчим байсан эхийн эндэгдэл өнгөрсөн арван жилийн хугацаанд 20 хувиар буурсан нь Хүн амын сангийн хөтөлбөрүүдийн үр нөлөөг харуулж байна. Мөн алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжиж буй үйл ажиллагаа нь цаг үеэ олсон, нэн шаардлагатай бодлого болохыг тэмдэглэв.

Ц.Даваасүрэн цааш нь Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2027-2028 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж буйг дурдан, УИХ-аас боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулахгүй байх бодлого баримталж буйг илэрхийллээ. Тэрбээр уг санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг мөн тодотгов.

Александар Саша Бодироза Монгол Улс эхийн эндэгдлийг 1994 оноос хойш тогтвортой бууруулж чадсан нь бүс нутгийн хэмжээнд онцлох жишээ болсон хэмээн онцолж, сүүлийн хоёр жилд эрүүл мэндийн санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьд хүрээд байгааг дурдлаа. Тэрбээр “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт тусгагдсан 6 хувийн зорилтод УИХ анхаарч буйд талархал илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top