x

Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ

Улаанбаатар хотод хэрэгжих их багтаамжийн нийтийн тээврийн “Метро” төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ төслийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах шат эхэлсэн байна.

Төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлуудын талаар НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанд Сэлбэ хот орон сууцжуулалтын төслийн захирал У.Баатар танилцуулав. Тэрбээр нийтийн тээврийн салбарт метро, трамвай, тусгай замын автобус, дүүжин зам, хөнгөн болон салбар төмөр зам зэрэг зургаан төрлийн тээврийн төсөл хэрэгжиж буйг онцлов. Мөн авто зам, гүүр, уулзварын чиглэлд шинэ тойрог зам, туулийн хурдны зам, олон түвшний уулзвар, “өөдөө тэмүүлэх” гүүр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөх болсныг дурдлаа.

Метро төслийн хүрээнд инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, ШУТИС болон БНСУ-ын Халла их сургуульд хоёр жилийн хугацаатайгаар оюутнуудыг сургаж, эхний ээлжинд хоёр зуун инженер бэлтгэхээр ажиллаж байна. Энэхүү хамтарсан хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШУТИС, “Духуа инженеринг” компанитай хамтран хэрэгжүүлж буй.

Түүнчлэн хот байгуулалт, орон сууцны чиглэлд сэлбэ хот, баянхошуу, ханын материал, хүннү хот зэрэг бүсүүдэд төсөл хэрэгжих бол эрчим хүчний салбарт дулааны тавдугаар цахилгаан станц, лаг болон хог шатаах үйлдвэр, баруун далай нүүрсний ордод түшиглэсэн цахилгаан станц зэрэг төсөл төлөвлөгдөж байна. Дэд бүтэц, усны менежментийн төслүүд ч мөн хөтөлбөрт багтжээ.

Гэхдээ эдгээр төслийг хэрэгжүүлэхэд:

  • санхүүжилт шийдвэрлэх,

  • газар чөлөөлөлт,

  • хууль, эрх зүйн орчны боловсруулалт,

  • норм, стандартын нутагшуулах ажил

  • мөн метроны галт тэрэгний удирдлагын LTE-R системд зориулсан 700 MHz зурваст дээд, доод тус бүр арван MHz зурвасыг чөлөөлөх шаардлага байгааг онцолжээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top