x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ERIA-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Жакарта хотноо байрлах АСЕАН, Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERIA)-д зочилж, тус байгууллагын Ерөнхийлөгч Тэцүя Ватанабэтэй уулзалт хийв. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг бүс нутгийн уялдаа холбоо, эдийн засгийн интеграц, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд ERIA-ийн гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр ERIA-гаас санаачилсан “Цахим инновац, тогтвортой эдийн засгийн төв”, “Азид агаарын бохирдлыг бүрэн арилгах судалгааны төв”, “Эрчим хүчний судалгааны хүрээлэнгүүдийн сүлжээ”, “Төрийн удирдлагын сургууль” зэрэг хөтөлбөрүүдэд Монгол Улс хамтран оролцох сонирхолтой байгааг дурдсан юм.

ERIA-ийн Ерөнхийлөгч Тэцүя Ватанабэ Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус хүрээлэн идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлсэн байна.

Уулзалтын төгсгөлд хоёр тал бодлогын судалгаа, чадавх бэхжүүлэх, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ERIA хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнг (ERIA) 2008 онд байгуулсан бөгөөд Зүүн Азийн орнуудын эдийн засгийн өсөлт, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор бодлогын судалгаа хийж, шийдвэр гаргагч, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн оролцоог хангах хэлэлцүүлэг өрнүүлдэг байгууллага юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа Өчигдөр 18 цаг 34 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ Өчигдөр 18 цаг 32 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө Өчигдөр 18 цаг 31 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ Өчигдөр 18 цаг 30 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Өчигдөр 18 цаг 28 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ Өчигдөр 18 цаг 27 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Өчигдөр 18 цаг 25 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 18 цаг 25 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно Өчигдөр 18 цаг 23 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ Өчигдөр 13 цаг 44 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр 13 цаг 44 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа Өчигдөр 13 цаг 42 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав Өчигдөр 11 цаг 42 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна Өчигдөр 11 цаг 41 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ Өчигдөр 11 цаг 39 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа Өчигдөр 11 цаг 37 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм Өчигдөр 11 цаг 00 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ Өчигдөр 09 цаг 13 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа Өчигдөр 09 цаг 11 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top