x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонезид оршин суугаа монгол иргэдтэй уулзлаа

Бүгд Найрамдах Индонез Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсад оршин суугаа монгол иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Зүүн өмнөд Азийн орнууд, ялангуяа Индонез, Филиппин зэрэг улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал болохыг онцлоод, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд, худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцооны боломжуудыг ашиглахын тулд эрх зүйн орчныг сайжруулах, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, агаарын шууд нислэг нээх талаар яриа хэлэлцээ хийж буйг танилцууллаа.

Иргэд Элчин сайдын яам дахин нээгдсэнд талархал илэрхийлж, харьцангуй цөөн монгол иргэн амьдарч байгаа ч хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх, ялангуяа эдийн засаг, аялал жуулчлал, соёлын салбарт хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сайд Б.Батцэцэг иргэддээ хандан, ЭСЯ-наас шаардлагатай туслалцаа авахын зэрэгцээ оршин суугаа орны хууль, соёл, ёс заншлыг хүндэтгэн сахих, монгол хэл, соёлоо хүүхдүүддээ өвлүүлэхэд анхаарч, Соёлын төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Уулзалтад оролцсон иргэдийн олонх нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тэд олон улсын байгууллага, үндэстэн дамнасан компани, сургуулиудад тэтгэлгээр суралцаж, хариуцлагатай алба хашиж буйг сайд онцолж, монголчуудын өндөр чадвар, нэр хүндийг илэрхийлсэн бахархалтай жишээ хэмээн тэмдэглэн, тэдний ажил амьдралд амжилт хүсэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Батцэцэг сайд аливаа улсад айлчлахдаа тухайн оронд амьдарч байгаа монголчуудтайгаа заавал уулзалт зохион байгуулж байгаарай . Тэд маш баярлах болно!
    2025 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top